Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Уучлалт гуйх шаардлагагүй. Бүх баримтаа АТГ, прокурорт өгч шалгуулна

Х.Нямбаатар: Уучлалт гуйх шаардлагагүй. Бүх баримтаа АТГ, прокурорт өгч шалгуулна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизийн ярилцлаганд орохдоо шүүгч нар авлига авдаг тухай ярьсан. Үүнтэй нь холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнд албан бичиг илгээж шүүгч нараас уулчлалт гуйхыг шаардсан юм. Гэвч тэрээр уучлалт гуйх шаардлагагүй гэдгээ илэрхийлжээ.

Х.Нямбаатар гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан бичигт хариу өгөхдөө "УИХ-ын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-нд "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, АТГ, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Х.Нямбаатар: Уучлалт гуйх шаардлагагүй. Бүх баримтаа АТГ, прокурорт өгч шалгуулна

Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё
Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА