Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ БОЛОМЖ-ИЛҮҮ ТӨСӨӨЛӨЛ

2018.3.14-ний өдөр SAMSUNG S9 Монгол улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Samsungкорпорацийн Төв Азийг хариуцсан бизнесийн захирал ноён Хун Кангтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Samsung S9-ийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа, ярилцлагаа Самсунгийн ирээдүйн алсын харааны талаар эхэлье. Та ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Самсунг электроникс олон жилийн түүхтэй байгууллага. Бид зах зээлд үргэлж шинэ зүйлийг танилцуулахыг эрмэлзэж ажилладаг, энэ зарчмаа ухаалаг гар утасны зах зээлд ч улам хөгжүүлэхийг зорьж байна. Шинэ загвар, функцийн хөгжүүлэлтийг бид харилцагчдын санал хүсэлт, судалгаан дээр тулгуурлан гаргадаг.

* Өмнөх загвар буюу S8-тай харьцуулахад S9-ийн давуу талаас дурдвал?

- S9-ийн урьдчилсан захиалга өмнөх жилтэй харьцуулахад 30%-иар өссөнөөс харахад харилцагчид дараагийн загварыг хүлээдэг болсон нь харагдаж байна. S9-ийн хамгийн гол онцлог нь хос өрц бүхий дуран, Augmented reality дүрслэл бүхий өөрийн царайг дуурайлган бүтээгдсэн эможигоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зэрэг санаанд оромгүй боломжуудыг бий болгосон.

* Ухаалаг утас хэрэглэгчид аюулгүй байдал дээр ихээхэн анхаарах болсон, S9 энэ тал дээр ямар онцлогтой вэ?

- Galaxy төрлийн утаснууд хурууны даралтад төвлөрөн аюулгүй байдлын системээ хөгжүүлдэг. B2B харилцагчдад Artificial intelligence-ийн хэд хэдэн хэлбэрийг ашиглан байгууллагын харилцагчдын датабаз, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах боломжийг олгодог бол, энгийн хэрэглэгчдэд гар утасныхаа мэдээллийг хамгаалах, өөрөө хамгаалалтын аргаа зохицуулах шийдлүүдийг санал  болгож байгаа юм.

* Голомт банк болон Самсунгийн хамтын ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

- Бидэнд олон улсын банкуудтай хамтран ажиллаж байсан туршлага арвин бий. Бидний хамтын ажиллагаагаар дамжуулан Монголчуудад технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг улам л хялбар болгож байна гэж бодож байна. Голомт банкны кредит карт эзэмшигчид S9 загварын утсыг илүү хөнгөлөлттэй авч, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх боломжтой болж байгаад баяртай байна.

 

Загвар өмсөгч Төгсийн шинэ үсний засалт
Загвар өмсөгч Төгсийн шинэ үсний засалт
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.