Монгол Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт танаа
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая
1.Манай “shuurhai.mn” сайтад Тантай холбоотой нийтлэлийг ямар ч эх сурвалжийн мэдээлэлгүйгээр, үнэн худлыг сайтар нягтлалгүй таны нэр хүндэд шууд халдах худал мэдээлэл болгон олонд түгээсэн нь сэтгүүл зүйн ёс зүй, хэм хэмжээг зөрчсөн нэн хариуцлагагүй үйл явдал болсон тул танаас болон уншигч олноосоо хүлцэл өчиж байна.
2.“shuurhai.mn” сайтын редакц нь уучлал эрж буй болохоор танд холбогдох ташаа материалыг түгээсэн dorgio.mn, nutag.mn, tsag.mn, jirgee.mn, erennews.mn зэрэг худал мэдээлэл тавигдсан сайтуудаар болон өөрийн сайтаар дамжуулан уншигч олны өмнө уучлал хүсч залруулга гаргах болно.
3.Илт гүтгэн гүжирдсэн, ташаа мэдээлэл түгээсэн нь Таны нэр төрд бүдүүлгээр халдсан бусармаг явдал болсон тул дахин таны тухай ямар ч үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр цаашид онцгой анхаарч ажиллах болно.
4. Цаг минут тутамд мэдээлэл түгээж байдаг цахим сэтгүүл зүйн хувьд ачаалал ихтэй учраас тухайн үед эх сурвалжаа нягтлан авч үзэлгүй мэргэжлийн ноцтой алдаа гаргасандаа гүнээ хүлцэл өчье.
Таны ажилд амжилт хүсье.
Хүлцэл өчиж, залруулга гаргасан
Шуурхай.мн сайтын редакц
2018.03.15