Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Статистикийн Комиссын 49-р чуулганд оролцлоо

 

“Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллана”

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын гишүүн 140 гаруй улсын төлөөлөгчид, НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын 40 гаруй байгууллага, бүсийн комиссын зургаан байгууллага, 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон НҮБ-ын Статистикийн Комиссын 49-р чуулганд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн оролцлоо.

Чуулган 03-р сарын 02-ноос 03-р сарын 09-н хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилсэн бөгөөд мөн үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн нар салбар хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцож, өөрийн орны санал, байр суурийг илэрхийлж, холбогдох шийдвэрт тусгуулах, НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон бусад хамтын ажиллагаатай байгууллагуудын удирдлагатай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн гаргасан гарын авлагыг НҮБСК-т танилцуулсан юм.

Чуулганаар нийт үндсэн 32 асуудал хэлэлцэж, салбар хуралдаануудыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр явуулсан бөгөөд Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа “Мэдээлэл, статистикийн харилцаа: хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг хэрэглэгчид, хэвлэл мэдээлэл, бодлого боловсруулалтад тусгах нь” сэдвийн хүрээнд салбар хуралдааны даргаар оролцсон. Мөн чуулганд идэвхтэй оролцсоныг үнэлж Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллах, НҮБ-ын статистикийн хорооны дэд комиссын гишүүнээр ажиллах,  НҮБ-ын зөвлөх группийн ТХЗ-ын мониторингийн хүрээнд хийгдэх ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо. Үүнээс гадна Монгол-Австралийн хамтран санаачилсан "Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн" боловсруулсан гарын авлагыг НҮБСК-ын 49 дугаар чуулганаар эцэслэн батлууллаа.

Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Статистикийн Хэлтсийн дарга С.Швайнфесттэй уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагаа, “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хүрээнд үндэсний статистикийн байгууллагын үүрэг, өөрсдийн Засгийн газраар дамжуулж ТХЗ-ыг дүгнэх ажилд хамтран ажиллахыг уриалсан. Монгол Улсын ҮСХ-ны үйл ажиллагаа улам сайжирч байгааг тэмдэглээд, цаашид ч олон улсын тавцанд эрч хүчтэй байр суурийг эзэлж үргэлжлүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэхийг илэрхийлэв. Уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн Хэлтсийн дарга С.Швайнфест Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны манлайллыг магтаж, талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн ХБНГУ-ын Статистикийн газрын удирдлагууд, Финландын Статистикийн газрын дарга Марио Брүүн, Азийн хөгжлийн банкны ахлах статистикч Каушал Жоши, Филиппиний статистикийн газрын дарга Лиза зэрэг чуулганд оролцсон улс орны төлөөллүүдтэй уулзаж статистикийн салбарт хамтран ажиллах, харилцаагаа улам өргөжүүлэх талаар ярилцлаа.

АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖИЙН ДҮҮ АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА
АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖИЙН ДҮҮ АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.