Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Б.Амархүү хэвлэл мэдээллийн ажилтныг хувийн өш хонзонгийн улмаас зоджээ

Дуучин Б.Амархүү хэвлэл мэдээллийн ажилтныг хувийн өш хонзонгийн улмаас зоджээ

Дуучин Б.Амархүүд зодуулсан гэх хохирогч Ч нь хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, томоохон телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажилладаг бөгөөд тэд өмнө нь тэд бүтээлийн асуудлаар маргаантай байжээ.

Хохирогч Ч нь зодоон болсон шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Choko” диско клубт арга хэмжээ хөтлөхөөр ирсэн ба энэ үеэр дуучин Б.Амархүү мөн урилгаар очиж дуулсан байна.

Тухайн үед арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба улмаар өмнөх асуудлаа сөхөж маргалдсанаар зодоон үүсчээ.

Хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж эхэлсэн байна.

Хохирогч Ч-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээгээр түүний биед зүүн мөр өргөгч шөрмөсний урагдал, духанд шарх, дух, зүүн хацар, сарвуунд зулгаралт, баруун нүдний алим, дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг гэмтэл тогтоогдсон ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл гэж үзжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж, дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Б.Отгон

Ш.Батхүүг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ
Ш.Батхүүг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА