Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар допинг хэрэглэжээ

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх бүдэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн дүгнэлтэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа аж. Харин улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын дөрвөн бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна.

Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар допинг хэрэглэжээ