Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгийн 7 дахь төсөл болох Монгол Туургатны “Тоонот” хэмээх цоо шинэхэн уран бүтээл мэндэлжээ. Нийт хоёр жилийн хугацаанд бүтсэн тус уран бүтээлийг хийхэд 15 000 км замыг туулсан байна. Монгол туургатны шилдэг хип хопчид нэгдэн бүтээсэн тус бүтээл түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх маш том зорилоготой. Эх орноо гэсэн хэн бүхэн үзээд өөрийн эрхгүй омогших , бардамнах, бахархах тийм сайхан уран бүтээл болсонд уг бүтээлийг хийсэн хамт олонд талархаад баршгүй. “Тоонот” дууны клипэнд 2016 оны наадмаар муудалцаад байсан Р.Пүрэвдагва,П. Бүрэнтөгс арслан нар хөөрөг зөрүүлэн инээлдэж суугаа дүрс багтсан нь тэднийг үндсэрхэг үзлээрээ нэгдэж чадаж байгааг харуулж байна гэлтэй. Тус уран бүтээлийг АлтанДорнод Монгол ХХК-ны захирал Т.Ариунболд санаачилж хийлгэсэн юм. Гарсан даруйдаа олон мянган хүний таашаалд нийцээд байгаа уран бүтээлийг үзэж амжаагүй бол яг одоо үзээрэй! Монгол омогшил, Монгол бахархлыг та эндээс мэдрэх болно…