Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, түүний удирдлагын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилготой гүжир гүтгэлэг сүүлийн хэдэн өдрүүдэд улам гаарлаа. Энэхүү гүжир гүтгэлгийн компанит ажлыг зохион байгуулагчид “УБТЗ” ХНН урд өмнө байгаагүй амжилт гаргаж, түүний удирдлагын нэр хүнд өсөхийн хирээр улам бүр атаархан хорсож, ямарч хамаагүй аргаар нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох гэж улайран зүтгэж байна.

Сүүлийн хэдэн өдрүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр УБТЗ-ын Удирдах газарт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нэгжлэг хийж, зарим ажилтныг нь баривчилсан тухай мэдээлсэн нь төмөр замчид, олон нийтийг төөрөгдүүлсэн явдал боллоо. Тэр тусмаа тус нийгэмлэгт нэгжлэг хийсэн асуудлыг “УБТЗ” ХНН нуун дарагдуулж байгаа мэтээр мэдээлсэн нь бодит үнэнийг бүр ч мушгин гуйвуулсан явдал юм.

УБТЗ-ын Удирдах газарт нэгжлэг хийсэн гэж байгаа тухайн өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 23 минутад  ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Э,Г,С нарын гурван ажилтан УБТЗ-ын Удирдах газарт ирж Нийслэлийн прокурорын газрын прокурорын зөвшөөрлөөр “Мэдээлэл,баримт бичиг гаргуулан авах тухай” албан тоот бичгийг өгөөд явсныг дээрх гүтгэлгийг зохион байгуулагчид зориуд санаатайгаар мушгин гуйвуулж “УБТЗ” ХНН, түүний удирдлагын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа.

Яг үнэндээ Нийслэлийн прокурорын газрын прокурорын зөвшөөрөл бүхий уг албан тоотод дурдахдаа 2012-2016 онуудад хамаарах зарим нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагад гаргаж өгөхийг шаардсан байна. Өөрөөр хэлбэл УБТЗ-ын одоогийн удирдлагатай холбоотой бус харин ч бүр эсрэгээрээ дээрх гүжир гүтгэлгийг зохион байгуулагчидтай өөрсөдтэй нь холбоотой нотлох баримтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгөхийг шаардсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан гүжир гүтгэлэг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн булхайг илчлэгдэхээс айж сандрахдаа “УБТЗ” ХНН, түүний одоогийн удирдлагад өөрсдийн булхайтай үйлдлээ нялзаахыг оролдсон явуургүй үйлдэл гэж ойлгогдож байна.

УБТЗ-ын удирдлагыг “харлуулж” гүтгэн гүжирдэж байгаа энэ мэт үйлдэл нь төмөр замчдын дарга удирдлагадаа итгэх итгэлийг алдагдуулах, тэднийг талцан хагаралдуулах, сахилга зохион байгуулалтыг сулруулах, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хор уршигтай юм.

Тиймээс эдгээр хүмүүсийн энэ мэт гүжир гүтгэлэгт автахгүй байхыг нийт төмөр замчид, олон нийтэд “УБТЗ” ХНН мэдэгдэж байна.

“УБТЗ” ХНН, түүний удирдлагын нэр хүндэд халдсан дээрх асуудлаар хуулийн байгууллагад хандаж хариуцлага нэхэх болно.

“УБТЗ” ХНН
2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

САНГИЙН САЙД АСАН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “НО” ИЛ БОЛОВ
САНГИЙН САЙД АСАН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “НО” ИЛ БОЛОВ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.