Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу вэ

noirbulchirhaiАнхдагч ба хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулан, аажмаар булчирхайлаг эд нь холбогч эдээр солигдож, түүний гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдлыг  үүсгэдэг, дахилттай явагддаг архаг эмгэгийг  нойр булчирхайн архаг үрэвсэл  гэнэ.

Шалтгаан

Механик шалтгаанд нойр булчирхайн шүүрлийн урсгалд саад учруулах эмгэгүүд.
Мэдрэл – шингэний зохицилгоо, өөх тосны солилцоо алдагдах, элэг ба ходоодны өвчин, холбогч эдийн эмгэг, жирэмслэлт ба төрсний дараах үе. Хордлого – харшил, хоол тэжээлийн харшил, архаг архидалт, халдвар, гэдэсний хижиг, элэгний вирусийн  гаралтай үрэвсэл орно. Шалтгаан, хүчин зүйлийн нөлөөгөөр  дээд гэдсэнд ялгарах секретин, холецистокинин, панкреозимины ялгаралт алдагдан, дээд гэдэсний хөндийн даралт нэмэгдэж, том хөхлөгийн хуниас агшин, нойр булчирхайн цоргын доторх даралт ихэсч, бикарбонатын шүүрэл буурдаг.
Үүний улмаас нойр булчирхайн шүүс өтгөрөн, түүнд агуулагдах уургийн бодисууд бөөгнөрч, цоргыг  бөглөнө. Нойр булчирхайн шүүс орчны эд рүү нэвчин, эд эс хавагнахын зэрэгцээ шүүсэн дэх фермент идэвхижин, өөрийн эдийг боловсруулж эхэлнэ. Мөн эдийн хавагналтаас үүссэн даралт нь ацинар эсийг дарж, цусан хангамж муудаж, аажмаар холбогч эдээр солигдоно.

Эмнэл зүй

Өвчин хүчтэй өвдөх хам шинжээр илэрдэг. Өвдөлт нь  хэвлийн дээд хэсэгт үе үе  эсвэл байнга илэрдэг ба хурц хоол унд, тослог, царцуу хоол, архи дарс хэрэглэсэнтэй холбоотой байдаг бөгөөд зүүн сүвээ, нуруу ороож дамжина. Зарим үед өвчин намдаагч хүчтэй эмийн нөлөөгөөр өвчин намдана. Нойр  булчирхайн дутагдлын улмаас голдуу өглөөгүүр  тослог, гялалзсан, их хэмжээтэй суулгалт илрэх,  дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх,  ам хатах, арьс хуурайших, турах, шөрмөс татах зовиур илэрнэ.

  • Даамжрах явцтай, өвдөлттэй хэлбэрийн үед биеийн байдал хүндэвтэр,
  • арьс салст хуурайших,
  • зүрхний хэм бүдгэрэх, артерийн даралт буурах,
  • хэл зузаан өнгөртэй,
  • Гротын шинж –хүйснээс дээш арьсан доорхи өөхөн эд хатингаршсан байх,
  • Губергрицын шинж – нойр булчирхайн сүүл хэсэг үрэвсэлд хамрагдсаны шинж: зүүн талын суганы хонхорыг хүйстэй холбосон шулуун дээр, хүйснээс дээш 6 см-т орших цэг дээр өвдөлттэй байх,
  • Джордены шинж – нойр булчирхайн толгой хэсэг үрэвсэлд хамрагдсаны шинж: баруун суганы хонхорыг хүйстэй холбосон шугам дээр хүйснээс дээш 5-7 см-т орших цэг дээр өвдөлттэй байх,

 

Хүндрэл

  • Нойр булчирхайн хатуурал, шохойжил,
  • чихрийн шижин,
  • цус алдалт

Шинжилгээ

Цусны ерөнхий шинжилгээнд:  цагаан эсийн тоо олширч, цагаан эсийн томъёо зүүн тийш хазайх,  УЦТХ түргэснэ.
Баасны шинжилгээнд: өөхний хүчил, саармаг өөх тос, боловсроогүй булчингийн ширхэг болон цардуулын хэмжээ ихсэх.
Биохими: альфа -амилаза, липаза, трипсин, сахар, альфа – глобулин, сиалийн хүчил, серомукойд , билирубины хэмжээ ихсэх.
Хэвлийн хэт авиан шинжилгээнд: нойр булчирхай хэмжээгээр томрох, эхо ойлт ихсэх, шохойжилт үүснэ.

Эмчилгээ

Өвдөлт хурц, ферментийн идэвхжил өндөр үед: Ходоодны шүүрэл дарангуйлах; ранитидин эсвэл фамотидин 8 цагаар уух ба тарих. Ходоодны хүчлийг саармагжуулах эм: алмагель, маалокс
2-3 цаг тутамд уух, судсаар тэжээлийн бодис; полиглюкин, гемодез, альбумин 5-10 % – ийн уусмал, хөлдөөсөн сийвэн,  5% – ийн глюкозын уусмалыг  тарина.
Өвдөлт намдахгүй бол аналгетик, наркотик эмүүдийг хэрэглэнэ.    Ферментийн идэвхижилийг бууруулах үүднээс аминокапроны хүчил 1% 100 мл-ээр судсаар, дуслаар хэрэглэнэ.  Нойр булчирхайн цоргын  болон дээд гэдэсний хөдөлгөөний хямралыг засахын тулд хөдөлгөөнийг зохицуулах /метоклопрамид 10 мг, цизаприд 10 мг /, гөлгөр булчингийн агшилт тавиулах  / но -шпа 2% – ийн 2 мл уусмал, баралгин 5 мл – р булчинд тарих / эмийг хэрэглэнэ.
Өвдөлт намдсан үед ферментийн бэлдмэл  мезимфорте, фестал, пепсин 2-3 шахмалаар   2-3 сарын турш хэрэглэнэ.
Уураг орлуулах бэлдмэл, цусан хангамж сайжруулах, электролит, шимт бодис нөхөх эмчилгээ хийнэ.

Асаргаа сувилгаа:

Дэглэм: Хүнд үед хэвтрийн дэглэм. Хэт хүйтэн нөхцөлд ажиллах, ээлжийн ажлыг  хориглоно. Нойр булчирхайн орчимд хүйтэн жин тавина.
Хоол:  Нойр булчирхайн архаг үрэвслийн өвдөлттэй  үед эхний 3 – 4 хоног өлөн байлгаж, хоол сойно. Гол төлөв судсаар тэжээл  өгнө. Шаардлагатай бол шүлтлэг шингэн 2 цагийн зайтай уулгана. Ходоодны шүүсийг зондоор соруулж авна. Нойр булчирхайн архаг үрэвсэл намжмал үеийн эмчилгээний хоол 5 П – амьтны гаралтай өөх тос бага, үхрийн махтай, чанасан, жигнэсэн 1 ба 2-р хоол, бага, багаар ойр ойрхон 3 цагийн зайтай өдөрт 5-6 удаа өгнө.  Өөх тос ихтэй, хурц, шарсан, хуурсан, даршилсан, давсалсан хоол хүнс, архи, хийжүүлсэн болон хэт хүйтэн ундаа хэрэглэхийг  хориглоно.
Сувилгааны онош, үйл ажиллагааны төлөвлөлт:

Өвдөлт

  • Өвдөлтийн хүч, үргэлжлэх хугацаа, байрлал, дамжилтыг үнэлэх,
  • тайван тав тухтай орчинд  орны толгойг 45 хэмээр өндөрлөн хэвтүүлэх,
  • хоолны өмнө ба дараа амны хөндийг цэвэрлэх,
  • хооллолтын байдалд хяналт тавих,
  • эмчийн заавраар өвдөлт намдаах  аналгин, демидрол, баралгин, диклоденк  хэрэглэх,
  • аюулхай орчимд хүйтэн жин тавих,
  • хөдөлгөөнийг хязгаарлах.

Биеийн халуун ихэссэн

  • Толгойд хүйтэн жин тавих
  • буцалсан бүлээн усаар цавь, суга, гарын алга, хөлийн улыг угааж, арчина,
  • шүлтлэг шингэн содтой ус, зөгийн балтай болон эрдэсжүүлсэн шингэн уулгах,
  • амин үзүүлэлтийг 4 цаг тутамд хянах.

Шүүрлийн идэвхжил буурах

  • Хоолны нарийн дэглэм баримтлах.
  • гурван өдөр хоол сойх,
  • дулаахан,саруул,дуу чимээ багатай,агаар сайтай,тав тухтай байдлыг хангах,
  • хэвтрийн дэглэм сахих,
  • ходоодны шүүрлийн гарч байгаа өнгө,найрлагыг тогтмол үзэж шинжлэх,
  • Шүлтлэг шингэнээр амыг зайлуулах

 

Шингэний  дутагдал

  • Амин чухал үзүүлэлт,шээсний гарцыг хянах
  • арьсны уян хатан чанар, халуун, чийгшилт, өнгийг ажиглах,
  • амаар шүлтлэг шингэн,минерал ус,содын сулруулсан уусмал өгөх,
  • хэвлийд шингэн байгаа эсэхэд үнэлгээ өгөх,
  • өдөр тутам хэвлийн тойргийн хэмжээг хэмжих,
  • өдөр бүр биеийн жинг үзэх,
  • өтгөний өнгө, хэмжээ, бүтэц, тогтоцыг ажиглах
  • гидробалансыг хянах

Суулгалт

  • Амаар хорсол уулгаж хордлогыг тайлах,
  • Суулгасны дараа 1-2 аяга цагаан будааны шүүс, дал модны шүүс өгөх,
  • Амин чухал үзүүлэлтүүдийг 2-4 цаг тутамд хянах,
  • Арьсны бүрэн бүтэн байдлыг хангаж биеийг тослож массаж хийж өгөх,
  • Хошногны эргэн тойрныг угааж, 0.05%-ын хлоргексидины уусмалаар цэвэрлэх тослох.

 

Урьдчилан сэргийлэлт

Хоолны дэглэм сахина. Өвчнийг эрт илрүүлж, эмчийн хяналтанд эмчилгээг тасралтгүй хийнэ. Архи, тамхи хориглоно. Хоёрдогчоор архаг панкреатит үүсгэдэг ходоод, гэдэсний шархлаа өвчин, цөсний хүүдий, элэгний өвчин, гэдэсний эмгэгүүдийг эрт  оношилж, төгс эмчлэх шаардлагатай.

 

Мэдэгдэл
Мэдэгдэл
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.