Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан Оюутны Холбоонд 1-р ангийн мэдлэгтэй, \“Цагаан толгой\“-н дүрэм мэддэг ганц ч хүн алга гэж үү?

 

Ардчилсан Оюутны Холбоонд 1-р ангийн мэдлэгтэй, "Цагаан толгой"-н дүрэм мэддэг ганц ч хүн алга гэж үү?

УИХ-ын гишүүн Д.Гантулга МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбоог удирддаг билээ. Уг байгууллагын жишгээр Ардчилсан Намын дэргэд Ардчилсан Оюутны Холбоо гэдэг байгууллага байгуулагдаад цөөн хэдэн жил болж байна. Тэгвэл уг байгууллагын удирдлагуудын мэдлэг, боловсролын түвшинг харуулсан явдал болсон нь тус холбооны  нэгэн үйл ажиллагааны анонс дахь зөв бичих дүрмийн алдаа болов.

 

 

Ардчилсан Оюутны Холбоонд 1-р ангийн мэдлэгтэй, "Цагаан толгой"-н дүрэм мэддэг ганц ч хүн алга гэж үү?

 

"Ардчилсан Намын салбар хороодуудтай туршилга солилцох уулзалт" нэртэй энэ самбар дахь алдааг ердөө л 1-р ангийн мэдлэгтэй, "Цагаан толгой"-н дүрэм мэддэг ямар ч хүн гаргахгүй байсан билээ. Гэтэл анонсыг хэвлүүлсэн холбооны ажилтан,  нэгэнт алдаатай хэвлэгдсэн анонсыг өлгөж, уг арга хэмжээнд оролцсон АОХ-ы гишүүд дунд ийм хүн ганц ч байгаагүй нь нэн эмгэнэлтэй. Тэр бүү хэл уг алдаатай анонс хэвлэгдсэнтэй холбогдуулан Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж гэх залуу гар утсаараа LIVE STREAM хийж, түүнийгээ мэдэгдэл гэж нэрлэжээ. Харамсалтай нь бичлэгний тайлбараа хүртэл "Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж үг үсгийн алдаатай бичигдсэн анонсны талаар мэдээлэл хүргэж байна. Үүнтэй холбогдож иргэдийн саналд үндэслэн оюутнуудын дунд Монгол хэл, бичгийн сургалтыг холбогдох багш нартай хамтран зохион байгуулахаар боллоо." гэж найруулга, үг сонголтын алдаатай бичсэн уг ярианыхаа үеэр Н.Лхагвадорж өөрийгөө өмөөрч: "Томоохон сайтууд хүртэл ийм л алдаатай бичдэг юм байна лээ, би үгийн алдаа гаргадаг ч өөр алдаа гаргадаггүй" гэжээ. Сэтгэлгээ үг болж хэлбэрждэг, үг үйлдэл болох учиртай гэх энгийн логик гаргалгааг "Цагаан толгой"-н ч дүрэм мэддэггүй нөхдүүдээс нэхээд  хэрэггүй нь тодорхой. Ерөөс сүүлийн жилүүдэд дарга нарт тал засч, уран илтгэлийн бага зэрэг элемент суралцсаныгаа боловсролтой болчихлоо гэж эндүүрдэг  хэсэг хоосон толгойтнууд МАН, АН-аар эргэлдэж, өөрсдийгөө "улс төр хийж байна" гэж эндүүрэх болсон нь нууц биш. Ийм нөхдүүд хожим том бага ямар ч албан тушаалыг хариуцлагатай хашиж чадахгүй нь тодорхой. Уулын мод урттай богинотой гэдэг. АН-ын удирдах түвшинд О.Магнай, С.Эрдэнэболд нарын өндөр боловсролтой цөөнгүй залуу ажиллаж эхэлсэн. Тэд энэхүү Ардчилсан Оюутны Холбооны удирдлага гэгчдэд ёс зүйн хариуцлага тооцох буюу улс төрийн аливаа дэмжлэг үзүүлэхээс татгалзах нь тус намд, цаашлаад улс оронд багахан ч гэсэн тустай үйл болох биз ээ.

 

Э.Мягмардорж

“Кока-кола” компанийнхан зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж авахад бэлэн байна
“Кока-кола” компанийнхан зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж авахад бэлэн байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.