Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр дөрвөн улстай дипломат харилцаа тогтоохоор болов

Шинээр дөрвөн улстай дипломат харилцаа тогтоохоор болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Энэ төсөл нь Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудал юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 оноос эхлэн тавьж эхэлсэн байна. Нийт 45 улсад дипломат харилцаа тогтоох санал тавьж, өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоожээ. Өдгөө дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ.Ингээд дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж, батлав.

Хацу башё: Ичиножёо А.Ичинноров Точиношинг ялж Ах аваргынхаа ачийг хариулах уу
Хацу башё: Ичиножёо А.Ичинноров Точиношинг ялж Ах аваргынхаа ачийг хариулах уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА