Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хацу башё: Ичиножёо А.Ичинноров Точиношинг ялж Ах аваргынхаа ачийг хариулах уу

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё 13 дахь өдөртөө тулж ирээд байна.

Хацу башёг гүрж бөх Точиношин 11 даваа, 1 унаатай тэргүүлж байна. Түүний өнөөдрийн өрсөлдөгч бөх бол арал чац ойролцоо, жин ихтэй Ичиножёо А.Ичинноров байх болно. Өмнөх үеээсээ эрс өөр аргаар барилдаж буй Ичиножёо өнөөдөр болон ахиад 2 давчихвал Тамавашигийн сэкиваке цолыг авах боломжтой болох юм. Хоёр бөхийн барилдаан барьцнаас шийдэгдвэл манай бөхөд давуу талтай. Гэхдээ Ичиножёогийн хөдөлгөөн өчигдөр ямар хурдтай байгаагаа харуулсан.

Харин 71 дэх аварга Какүрюү М.Анандыг том цолтонууд хүлээж байна. Тэрбээр өнөөдөр Митакеумитай, сүүлийн хоёр өдөр озеки цолтонгуудтай хүч үзнэ. Өөр рүүгээ татдаг алдаагаа засаад барилдвал өрсөлдөгч бөхчүүд нь энэ башёд тийм ч сайн барилдахгүй байгаа. Озеки Гойёдо 6 даваатай, Такаясу 9 даваатай байгаа. Такаясү түрүүлэх найдлагатай байгаа учраас сүүлийн өдрүүдэд их хичээж барилдах болов уу? Такаясу өнөөдөр Араваши Э.Дөлгөөнтэй барилдана. Маэгаширагийн 4-т эрэмбэтэй Араваши 6 даваатай байгаа бөгөөд качикоши хийвэл өөрийн оргил чансаа болох маэгаширагийн 2 хүрсэн амжилтаа ахиулах боломжтой.

Сэкиваке Тамаваши Хацу башёд авсан цолоо алдах нь тодорхой болсон. Сүүлийн гурван барилдаандаа давбал комүсүби цолон дээр тогтох боломжтой болох юм.

Сэкиваке Митакеуми Хацу башёг өнгөтэй эхлүүлсэн ч сүүлийн 5 өдөр дараалан өвдөг шороодоод буй. Өнөөдөр Какүрюү аваргатай барилдана.

Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/ даваа унаа тэнцүү байгаа. Качикоши хийвэл маэгаширагийн дээд хэсэгт бичигдэх боломжтой байна. Тэрүнофүжигийн унаа үргэлжилсээр, даваа авах найдлага улам бага болсоор зиндаа буурах магадлалтай болоод байна.Түүний хувьд биеэ сайн эмчлүүлбэл яаж барилддагыг бид бүхэн мэдэх билээ.

Хацу башёг маэгашира Точиношин нэг унаатайгаар тэргүүлж, Какүрюү М.Ананд аварга 10 даваатайгаа удаалж байна. Есөн даваатай бөх ганцхан озеки Такаясу байгаа юм.

Жюүрёо зиндаанд 
Азумарюү С.Тодбилэг 5-7
Сэйро А.Өнөболд 7-5
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-6
Дайшохо Ч.Шижирбаяр 8-4
Миторюү Б.Төрболд 7-5

Өнөөдрийн оноолт

Какүрюү М.Ананд - Митакеуми

Гойёдо - Окиноуми

Такаясу - Араваши Э.Дөлгөөн

Ичиножёо А.Ичинноров - Точиношин

Тамаваши Б.Мөнх-Оргил - Шодай

Чиёошома Г.Мөнхсайхан - Кагаяаки

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - Такаказе

Сококүрай - Ютакаяма

Жюүрёо

Азумарюү С.Тодбилэг - Акуа

Сэйро А.Өнөболд - Токүшорюү

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар - Чиёоно

Дайшохо Ч.Шижирбаяр - Аойяама

Миторюү Б.Төрболд - Тобизорюү

 

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.