Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАГНАЙ ТРЕЙД”-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЛБАН ЁСООР ЦУЦЛАХ УУ

“МАГНАЙ ТРЕЙД”-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЛБАН ЁСООР ЦУЦЛАХ УУӨнөөдөр өглөөний 07.30 минутын байдлаар “Магнай трейд”-ын ШТС-ууд шатахууны олголтоо зогсоожээ. Уг нь өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаас АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. Дээр нь холбогдох албаныхан Монгол Улс шатахууны 40 гаруй хоногийн нөөцтэй байгаа тухай мэдэгдээд байгаа. Гэтэл “Магнай трейд”-ын ШТС-ууд ийнхүү шатахуун олголтоо хязгаарлалт тогтоосон хэвээр байна.

Шатахууны үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг асуудал нь Хэрэглэгчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Хуульд заасны дагуу зохиомол хомсдол үүсгэсэн үйлдлийг удаа дараа гаргасан бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг тухай албаныхан хэлж байсан. Гэтэл “Магнай трейд”-ынхэн өнөөдрийг хүртэл зохиомлоор хомсдол үүсгэж, үүрэг хариуцлагаа умартсаар байна. Өмнө нь “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлсэн байгаа.

Иймээс шатахууны зохиомол хомсдлыг үргэлжлүүлсээр байгаа учир  “Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүлээн авч шийдвэр гаргах цаг болсон гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу?

Монгол цэргийн музей үзмэрээ шинэчилжээ
Монгол цэргийн музей үзмэрээ шинэчилжээ
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.