Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварын Ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 155 сая ам.долларын торгууль тавьжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар мэдэгдэл хийж "Тэвчээрт хязгаар бий". Энэ бол монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. 

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ярихдаа, “Оюутолгойн гэрээ манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд тодорхой хувь нэмэр оруулахгүй байна. Тухйлбал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Эхний ээлжинд зам барих ёстой байсан бол одоог хүртэл бариагүйгээр барахгүй Монголчуудын барьсан замаар чихэлдэж олон мянган тээвэрчдийг чирэгдүүлж байгааг мэднэ.

Түүнчлэн цахилгаан станц  барилгүйгээр жил бүр 140-150 сая ам долларын цахилгааныг импортоор хэрэглэсээр байна. Энэ хугацаанд алт болон бусад металлыг тооцохгүйгээр хилээр гаргасаар байна. Хангалттай ашиг олж байгаа ч хангалттай ажиллахгүй байна.

Тус компанийн сайтад дурьдсанаар манай баялгаар 5-6 тэрбум долларын хөрөнгө босгосон. Гэтэл улс орны өрийн данс нэмэгдсээр, иргэдийн орлого нэмэгдэхгүй, хойч үедээ юу ч үлдээхгүй, авто замын түгжрэл утаа гэх мэт түмэн асуудал бидэнд байсаар байна. Ийм байхад Оюутолгойн мөнгө санхүүгийн удирдлагыг Канадаас салган Монгол Улсдаа оруулж ирж бүртгэлжүүлэн албан ёсоор хөрөнгө мөнгийг улсдаа авах шаардлагатай байна" гэх ноцтой мэдээллийг нийтэд өгсөн юм. 
 
Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Turquoise Hill Resources компанид Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас татварын торгууль тавьсан тухай Turquoise Hill Resources  өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Мэдээлэлд, ''2013-2015 оны хооронд Оюу Толгой ХХК-д ногдуулсан болсон болон төлсөн татваруудыг аудитын шалгалтаар шалгаж Монголын Улсын Татварын Ерөнхий газраас ойролцоогоор 155 сая америк долларын татварын торгууль тавьсан. 

Turquoise Hill компани нь Оюу Толгой ХХК Далд уурхайн бүтээн байгуулалт ба санхүүжилтийн төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар бүх татвар, төлбөрөө төлсөн гэсэн баттай байр суурьтай байна.

Оюу Толгой ХХК-д оногдуулсан татварын торгуулийг үнэлж дүгнээд Монгол Улсын хуулинд заасан хугацаанд багтаан хариу өгөх болно.'' гэсэн байна.
 
С.Тэргэл
С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн
С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.