Жил бүрийн яг энэ үед “Агаарын бохирдол өндөр, стандартаас давсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх өнөө хэдэн үгс чих дэлсдэг.
Энэ жил ч мөн адил утааны тухай яриа газар авч байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн өнгөрсөн жилүүдэд олон тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь дорвитой үр дүнд хүрэхгүй, жил ирэх тусам агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж, үүнтэй холбоотой хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн энэ байдалд хүрлээ.
Одоо бол нийслэлчүүд бараг урдах замаа харахааргүй саарал утаан дунд амьдарч байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна.
Өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүд утааг байх ёстой юм шиг санаж хорт утаан дундаа чимээгүйхэн амьдарсаар ирсэн. Ингэж явсаар өнөөдөр асуудал хүндэрч утаа өөрсдийнхөн болон хүүхдүүдийнхэн амь нас, эрүүл мэндэд заналхийлж эхэллээ.
Тэр ч утгаараа өнөөдөр бараг л хүн болгон утааны талаарх сэтгэгдэлээ цахим ертөнтөд илэрхийлж бухимдлаа илэрхийлсээр байна.
Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөр хөвөрсөн утаатай холбоотой постуудаас тоймлон хүргэе.