Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд 44 хүн осгож амиа алджээ

Манай нийгэмд архидалт аль хэдийн гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Архидалт нь гэр бүл салалт, ажилгүйдэл, хүчирхийлэл гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийн гол шалтгаан болж байна. Гэтэл архидалтын эсрэг хийж байгаа оновчтой төсөл, хөтөлбөр одоогоор байхгүй байна. Нөгөө талаараа архи нь биеийг хордуулж, мансууруулах нөлөө үзүүлж, донтуулж эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаараа хохирох хор нөлөөтэй.

Манай улсад жилд дунджаар архины хордлогоор 537 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэх албан бус тоо бий. Нийслэлд 44 хүн осгож амиа алджээЭнэ онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлыг судлахад манай улсын нэг иргэнд 23 литр архи ногдож байгаа нь тогтоогджээ. Мөн насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэж гарсан байгаа юм.
Энэ нь нийгэмд гарч буй санаанд багтамгүй гэмт хэрэг, хүчирхийллийн шалтгаан нь архидалт гэдгийг нотолж байна. Хэн ч анзаардаггүй хэр нь бүх асуудлын эхлэл болж, чимээгүй дайн үүсгэж байгаа архидалт өвлийн улиралд бүр аюултай. Өвлийн улиралд иргэд биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэж осгож амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар зөвхөн нийслэлд гэхэд 44 хүн архидан согтуурсан үедээ осгож амь насаа алджээ.
Тухайлбал ХУД-ийн XX хорооны нутаг дэвсгэрт 30 гаруй настай иргэн архи уугаад, харих замдаа халтирч унаад, босож чадалгүй осгож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Мөн гэр бүл, орон гэргүй, хотын гудамжаар хог түүж амь зогоодог иргэд архи ууж, осгож амиа алдах нь цөөнгүй. Тэр иргэдийн ар гэрийг олтлоо цогцсыг нь шүүх эмнэлгийн цогцос хадгалах газар байлгадаг гэж байгаа юм. Олон жил өнгөрөөд ч ар гэр нь олдохгүй бол ямар арга хэмжээ авдаг талаар асуухад заавал олж ар гэрт нь өгдөг гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.
Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 33,049 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүний 420 нь эмэгтэй, 118 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь архидалт залуужиж байгааг харуулж байна.
Мөн тэдний 200 нь очих газраа мэдэхгүй, 32 нь гудамж талбайд ухаангүй болсон, 1,524 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Өвлийн идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед энэ мэтийн харамсалтай хэрэг гарах магадлал өндөр учраас албан байгууллагын шинэ жилд явсан ойр дотнын хүн, найз нөхдийнхөө араас анхаарал тавих нь болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.
Нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүссэн шалтгаан нь хээл хахууль
Нүүрс тээвэрлэлтийн урт дараалал үүссэн шалтгаан нь хээл хахууль
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.