Тус дүүрэг 32 хороотой бөгөөд 273 хэсгийн ахлагч Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн иргэд төрийн байгууллагыг холбох гүүр болон ажиллаж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан гэр хороололд 200-250, орон сууцны хороололд 250-300 өрхөд нэг хэсгийн ахлагч байх шаардлагад нийцүүлэхээр дүүргийн удирдлагууд 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ хэсгийн ахлагч нарын орон тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа хэлж байна.
Төрийн ажлыг иргэдэд үнэн зөв мэдээлэх хамгийн чухал ажлыг хэсгийн ахлагчид хийдэг. Тиймээс эдгээр хүмүүс дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн санал хүсэлтийг дүүргийн бодлого, шийдвэрт тусгуулах ажилд ихээхэн хувь нэмэрээ оруулж байгаа юм.
Тус дүүргийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хэсгийн ахлагчид дүүргийн ойгоо угтажНийслэлийн “Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаануудад 11 дүгээр хороо гуравдугаар байр, 25 дугаар хороо тусгай байр, 3, 15, 31 дүгээр хороодын хэсгийн ахлагч нар тусгай байрыг эзэлсэн амжилт гаргажээ.