Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа

-Шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал шийдвэрээ гаргаж, түүнийг 15 хоног баривчлах шийдвэрийг гаргалаа. Эл хугацаанд 20 цагийн албадан сургалтад хамруулахаар болсон байна- 

Өнгөрсөн есдүгээр сард Ц.Баярцогт гэх залуу албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаад зогсохгүй хэл амаар доромжилсон хэрэг гарсан. Түүний салаавч гаргаж байгаа бүхий бичлэг, зураг нь олон нийтийн сүлжээнд тархаж, шуугиан тарьсан билээ. 
Харин түүнийг олон нийтийн газар танхайрсан, төрийн цагдаад салаавч өгсөн үйлдэлд нь танхайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөж байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар хэргийг нь шүүхэд шилжүүлж, энэ сарын 4-нд цагдан хорьсон юм. Шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 10-ны 09:00 цагт товлоод байсан ч шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хурлыг өчигдрийг хүртэл хойшлуулсан. Тодруулбал, шүүх хуралд шүүгдэгч Ц.Баярцогт болон түүний өмгөөлөгч цаг агаарын нөхцөл байдлаас болж орон нутгийн зам хаасан, машин нь эвдэрсэн гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан билээ. 
Тэгвэл шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Өөрөөр хэлбэл, төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч танхайрч, хэл амаар нь доромжилсон шүүгдэгч Ц.Баярцогтод зохих шийтгэлийг нь өгч, хариуг нь барилаа. 
Тодруулбал, тус шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалсан шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал шийдвэрээ гаргаж, түүнийг 15 хоног баривчлах шийдвэрийг гаргалаа. Эл хугацаанд 20 цагийн албадан сургалтад хамруулахаар болсон байна. 
Ингэхдээ шүүгдэгч Ц.Баярцогтын өнгөрсөн хугацаанд цагдан хоригдсон хоёр хоногийг хасч тооцохоор тогтлоо. Тэрээр өмнө нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэгт холбогдож байжэ

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.