Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лиценз зарсан мөнгөө оффшорт нуудаг уу

Лиценз зарсан мөнгөө оффшорт нуудаг ууОффшортой тэмцэх хуулиар эргийн гаднах хөрөнгөтнүүдийг илчилж чадахгүйг өнгөрсөн хагас жилд харлаа. Төрийн тэргүүн  оффшор данстнуудад хандаж, хөрөнгөө  татах 49 хоногийн хугацаа өгөөд ч тусыг эс олов. Одоогийн байдлаар оффшортой холбоотойгоор  23 хүнийг шалгаж байгаа гэдэг ганц тоог  АТГ-аас хурал хийх болгондоо л хэлдэг. Дээрээс нь нэмээд оффшороос НИК-ийн Я.Давааням  4.3 сая ам.доллараа  оруулж ирсэн гэхээс  өөр мэдээлэл алга. Гэтэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан “Диваажингийн баримтууд” Монголын оффшор данстнуудын тоо нэмэгдэж байгааг тодорхой болгов.

 

Өнгөрсөн жил “Панамын баримт”-аар  нэр нь ил болсон 49 дээр 16 хүн  нэмэгджээ. Тэдгээрийн дунд ашигт малтмал уул уурхайн томоохон бизнес эрхлэгчдийн нэр байгаа юм. Тодруулбал, “Петро-Матад”-ын Ж.Оюунгэрэл, Монголд байгаа ховор металл, элементийн бараг бүхий л орд компанийг эзэмшдэг “Адамас майнинг” компанийн эзэн З.Номундарь, Хятадын хөрөнгө оруулалттай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Мизү” компанийн  захирал А.Бадрах нарын нэр байгаа юм. Мөн уул уурхайн лицензийн томоохон бизнестэй “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны нэр ч оффшороос ил боллоо.

 

Эндээс ашигт малтмал, уул уурхайн томоохон бизнестэй хүмүүсийн лиценз зарж олсон мөнгө оффшорт хадгалдаг гэж хардаж болохоор. УИХ дахь оффшортой тэмцэх бүлгийнхэн ч оффшор бол хөгжиж буй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхи, 40-60 хувийн татвараас бултсан мөнгө байдаг. Харин манай улсын мөнгө бол эрх мэдлээр далимдуулж байгалийн баялаг, улс орноо зарсан мөнгө байдаг гэдгийг мэдэгдээд байгаа юм. Монголыг хэрсэн уул уурхай, ашигт малтмалын лицензийн  ихэнх нь гадныхны  хувь эзэмшилтэй байдаг нь нэгэнт ил болсон зүйл. Албан ёсны мэдээллээс үзвэл Ашигт малтмал газрын тосны газрын энэ оны хагас жилийн тайланд дурдсанаар  хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл 3476,  ашиглалтын тусгай зөвшөөрөл 1596, хайгуулын тусгай зөвшөөрөл 1880 байгаа аж. Энэ олон лицензийн эзэмшил хэнээс хаашаа ямар үнэтэйгээр шилжиж байгаа болон лиценз зарсан мөнгөнөөс улсад татвараа төлж байгаа эсэхийг хатуухан ярих цаг болжээ гэдгийг “Диваажингийн баримт”-аас гарч ирсэн нэрс сануулж байна.

”Нээлттэй хүн” нэвтрүүлэг - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
”Нээлттэй хүн” нэвтрүүлэг - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.