Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Өег өглөө\“ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан "Өег Өглөө" хөтөлбөр Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургууль дээр хэрэгжиж эхэллээ.

Тус хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, МУБИС-ын докторант Н.Нарантуяа нар санаачлан хэрэгжүүлж байгаа юм. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлэхдээ "Өсөлт хөгжилтийнхөө хамгийн эрчимтэй насанд цай ууж хэвшээгүй, тэжээллэг хүнс дутмаг бол хүүхдийн өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлдөг.

Мөн Монголд 10 хүүхэд дутмын 1 нь өсөлтийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа ч байна. Хүүхдийн сурлага, эрүүл мэнд болон өсөлт хөгжилтөнд эрүүл хүнс, өглөөний цай ямар ашиг тустай болохыг "Өег өглөө" хөтөлбөрт хамрагдаж байгаа II ангийн 25 бяцхан суралцагч маань харуулна гэж найдаж байна" гэлээ.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр ээжүүдийн идэвхтэй төлөөллүүдийн нэг н.Баасанцэрэн 25 хүүхдэд өвлийн куртка, өмд бэлэглэлээ. Нийгмийн тэр дундаа хүүхдийн төлөө сайн, сайхан ажлыг эхлүүлж буй эмэгтэйчүүддээ амжилт хүсье.
 
Г.Сар

Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээ
Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА