Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өргөө кино театр хаягдалаар үйлчилдэг!!!

 

Үзвэр үйлчигээний газрууд ашгийнхаа хэдэн цаасыг бодож бас дээр нь амралт чөлөө цагаа өнгөрөөж яваа хүмүүст зориулан амттан  ундаа жүүсээр үйлчлэх жижиг худалдааны цэгүүдийг ажилуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ өнөөх л үйлчилгээний соёл, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь асуудал дагуулсаар байгааг холбогдох албаныхан нь анхаардаг болов уу?  Ашиг хонжоо харна харна гэхэд арай ингэж үйлчлүүлэгчидээ доромжилж болохгүй баймаар… Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа аятайхан өнгөрүүлчих тоотой хэдэн газрын нэг, кино үзвэр үйлчилгээ дундаа бол  яалт ч томоохонд тооцогдох Өргөө кино театр  үйлчлүүлэгчиддээ "хачиртай” PopCorn худалдаж доромжилжээ. Үйлчлүүлэгчийн захиалсан хүйтэн PopCorn дотроос зажилсан бохь гарч ирснийг юу гэж тайлбарлах вэ?  Мэдээж ашигаа бодож хаягдалгүй ажиллахыг зорьсон худалдаа эрхлэгчдийн башир аргыг байсныг зажилсан бохины хаягдал нотлоод өглөө.

 

 

Өргөө кино театр хаягдалаар үйлчилдэг!!!

  Өргөө кино театрынхан үйлчлүүлэгч олныг ингэж л доромжилдог аж. Нэгнийх нь идээд орхисон хаягдлыг нөгөөд нь савлаж халаагаад шинэхэн болгоод өгдөг аргаа барсан ашиг харсан наймаагаараа тэд хичнээн ч хүнийг хохироогоод буй бол… Арай уусан ундаа жүүсийх нь шавхрууг нийлүүлээд өгдөггүй л байлгүй. Ямартай ч хяналтын байгууллагад хаалтгүй болсон Өргөөгийн "өөдгүй” үйлчилгээг уншигч олон анхааралдаа авах биз. Элдэв идэж уух юм авалгүй  аятайхан сууж киногоо үзчихээд гараад явах нь "эрүүл сонголт” болох юм байна.

 

 

 

эх сурвалж: FACT.MN

Эцэг хүний гэр бүлдээ гүйцэтгэх ёстой гурван үүрэг
Эцэг хүний гэр бүлдээ гүйцэтгэх ёстой гурван үүрэг
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.