Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын хунтайж нисэх онгоцны ослоор амиа алдлаа

Саудын Арабын хунтайж нисэх онгоцны ослоор амиа алдлааСаудын Арабын хунтайж Йемений хилийн ойролцоо нисэх онгоцны ослоор амиа алдсан байна. Асир мужийн дэд захирагч ханхүү Мансур Бин Мукринтай хамт албаны хэдэн төлөөлөгч хамт явсан бөгөөд ослоос хэн ч амьд үлдээгүй талаар "Аль-Ихбарияа" төв телевиз мэдээллээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхой бус байна. Бүлэг бүс нутагт агаараас тандалт хийж байсан гэж мэдэгдэж байна. Ослын өмнөх өдөр Йеменээс Ридад нисэх онгоцны буудлын ойролцоо байрлуулсан баллистик пуужинг устгасан гэж Саудын Араб мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд авлига авсан хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсны дотор хаан ширээний угсаа залгамжлагч болох 11 хунтайж, дөрвөн сайд багтсан байна.

Авлигатай тэмцэх байгууллагыг ханхүү Мохаммед Бин Салман тэргүүлдэг юм. Осолд амиа алдсан ханхүү Мансур Бин Мукриний эцэг Мукрин Бин Абдул Азиз 2015 онд хаан ширээнд сууснаас хойш хэдэн сарын дараа түүний дүү Салман хаан ширээнээс буусан юм.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.