Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны Улсын төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан.

  1. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох
  2. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохгүй байх
  3. 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулахгүй байх

Зэрэг шалтгааныг үндэслэн Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд хориг тавьснаас хуулийн үйлчлэл зогссон. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай юм. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар хуралдсан байна. Хуралдаанд МАН-ын гишүүд 70% ирцтэй оролцож Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх дээр 100% санал нэгджээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн шалтгааныг тайлбарласан. Тэрээр Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд  олгох эдийн засгийн боломж байхгүй. Гэхдээ ОУВС-тай хэлэлцээр хийж байна. Одоогоор хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Энэ хувь хэмжээг 80 хувьд хүргэхээр ОУВС-ынхантай ярилцаж байна гэсэн юм.

Мөн ОУВС-ийн дэмжлэгийг авч "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхдээ цалин нэмэхгүй байх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болсон гэсэн тайлбарыг өглөө.

Мөн 2017 оны төсөвт тодотгол хийж хөрөнгө оруулалтын зардлыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаас хүүхдийн мөнгийг санхүүжүүлэх боломжгүй болсон. Мөн төрийн мөнгөөр хийгдэж буй зарим ажлын хөрөнгө оруулалт саатаад байна гэсэн юм.

Г.Дугар

Азтай аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ
Азтай аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.