Гүйлтийн спортын богино зайн дэлхийн аварга Усайн Болт багын мөрөөдлөө биелүүлэн хөл бөмбөг тоглохоор шийджээ. Зодог тайлаад удаагүй байгаа Усайн Болт өмнө нь Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд багт тоглооч гэсэн урилга авч байсан юм. Олимпын найман удаагийн аварга тэрээр Остин хотод болсон Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хөл бөмбөг тоглоно гэдэг миний хувийн зорилго, бусад хүмүүс юу гэж бодох нь надад огтхон ч хамаагүй. Мэдээж би өөрийгөө хуурахгүй. Хөл бөмбөгөөр тоглож чадахгүй бол энэ мөрөөдлөө орхих болно. Ямартаа ч мөрөөдлөө биелүүлэхээр үзээд алдана” гэж хэлжээ.
Өөрийн хувийн ивээн тэтгэгч Пума компаний зуучлалаар Дортмунд клубтэй холбогдсон Усайн Болт өвдөгний гэмтлээ бүрэн эдгэрсэн хойно тус клубын урилгыг хүлээн авахаар хойшлуулсан аж.