Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улстөр унтаж байна уу, эсвэл сэрүүн үү

Улстөр унтаж байна уу, эсвэл сэрүүн үүУлстөр унтаж байна уу, эсвэл сэрүүн үүӨмнөх долоо хоногийг шинэ Засгийн газрын хүлээлттэй өнгөрөөсөн ч хүсэхэд хясна гэдэг шиг л юм болов. Шинэ долоо 

хоногийн эхний өдөр ч бас анир гүм өнгөрлөө. УИХ дахь намын бүлгүүд хуваарь ёсоор хуралдах байсан ч таг чиг. Ингэхэд улс төр унтаж байна уу, эсвэл сэрүүн байна уу гэсэн эргэлзэх сэтгэл төрж эхэллээ. Өнөөдөр өрнөл байх нь уу, үгүй юу.

Маргааш буюу лхагва гараг  гэхэд Засгийн газраа байгуулсан байх учиртай. Хуулийн хугацаа нь ийм. Ерөнхий сайд нь томилогдчихсон, сайд нарынх нь нэрс тодорхой болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өмнөх долоо хоногийн дундуур Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэр өнөөдрийг хүртэл чимээ алдрав. Өчигдөр буюу даваа гарагт зарим цахим мэдээнд “Ерөнхийлөгч өнөөдөр сайдуудын нэрстэй танилцана” гэсэн мэдээлэл  явж байгаа харагдсан. Ерөнхийлөгч тулгамдаад байгаа асуудалд арай ингэж хойрго хандаагүй байх гэж найдъя.  

Уг нь тэр шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-ыг шавдуулж, ээлжит бус чуулган зарлаж Ерөнхий сайдыг батламжлах хүсэлтийг М.Энхболдод илгээж байсан нь саяхан. Бас “Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж ажиллах бол хэдэн дээлтэй байсан ч дэмжинэ”  хэмээн Засгийн бүрэлдэхүүний талаархи байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Харин яг цаг нь болоод ирэхээр ийн алгуурлаж байгааг харахад   хэлэх хийх хоёр нь өдөр шөнө шиг ялгаатай байдаг улстөрчдийн жишгээс тэрбээр холуур тойрч чадахгүй юм шиг байна.

Засгийн газрыг байгуулах асуудал ингэж алгуурласан нь Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Ч.Хүрэлбаатартай холбоотой гэсэн мэдээлэл бий. Тэр ч үнэн бололтой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудалд хэдийнэ хошуу дүрж, жиргээд явж байна билээ. Түүнчлэн Г.Уянгатай харилцсан чат  гээд үнэн худал нь тодорхойгүй юм цахимаар түлхүү явж буй. 

Ерөнхийлөгчийн нөгөө их яарч бачимдаад байсан шинэ Засгийн газрыг байгуулах асуудал ингэж алгуурлаж байгаа нь зөвхөн Ч.Хүрэлбаатартай холбоотой юм бол ганц хүнээс болж төрийн ажлыг гацаах хэрэг байгаа юм уу гэж  асуух нь зөв байх.

Төр төмбөгөр, ёс зүй гэдэг үүднээсээ Ерөнхийлөгчийн саналыг өдий хүртэл хүлээж байгаа болов уу даа. Тэгснээс  хэрэв Ерөнхийлөгч саналаа ирүүлэхгүй байлаа ч гэсэн Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьж батлуулах бүрэн эрхтэй. Хэрэв энэ жишгээр явбал өнөөдөр ч гэсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлах боломжтой байх.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд гэвэл сөрөг хүчний бүлгийн удирдагч нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн, үүнийг бүр парламентыг  тараах асуудалтай холбож ярьсан байна билээ. Чанга дуугарч, том ярьж гарч ирсэн Ерөнхий сайд эргээд эсрэг  талынхантайгаа эвлэрсэн нь илтгэл алдарч байна гэсэн тайлбар зүүлттэй үг ярьсан байна билээ.  Түүнчлэн нэг намын “эвсэл”-ийн Засгийн газар гэж нэрлээд байгаа.  Ингэж ярих, эсвэл ингэж ойлгож төсөөлөх нь улстөрийн хувьд соёлгүй зүйл. Яагаад гэвэл олонхи болсон намын дотоодын асуудал учраас сөрөг хүний тааллаар эсвэл захиалгаар Засгийн газраа бүрдүүлнэ гэж угаасаа байхгүй. Ерөнхий сайдыг дэмжсэн нь АН-ын бүлгийн дотоодын шийдэл бөгөөд үүний хариуд ямар нэгэн хүлээлт, хүсэмжлэл байх учиргүй нь бүр тодорхой.

Хэдийгээр ойрын хэд хоногтоо намар налайж байгаа ч цаг хугацааны хувьд үнэ цэнэтэй, өвлөөс өрсөх их ажлын улирал шувтрах тийшээ хандаж байна.

Өвөлжилт, Улаанбаатарын утаа,  төсвийн орлого, нүүрсний экспортоо дундлахгүй байх,   сонгуулийн амлалт, хугацаа нь тулчихаад байгаа их өр гээд  юу байна, асуудал л байна. Ийм байсаар байхад Засгийн газаргүй, гадаад ертөнц байтугай дотоод талдаа ч ойлгомжгүй өдөр хоногууд үргэлжилсээр байна. 

Улстөр унтаж байна уу, аль эсвэл сэрүүн байгаа эсэх нь  өнөө маргаашдаа тодорхой болох байх.

М.Нэргүй

ZALUU.CO

ДИЗАЙНЕР Н.СОЁЛМАА: Э.ОДГЭРЭЛ БОЛ ТОП МОДЕЛЬ БИШ, ТОП БИЕЭ ҮНЭЛЭГЧ
ДИЗАЙНЕР Н.СОЁЛМАА: Э.ОДГЭРЭЛ БОЛ ТОП МОДЕЛЬ БИШ, ТОП БИЕЭ ҮНЭЛЭГЧ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.