Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний мод тарих өдрөөр СХД “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа

 Сонгинохайрхан дүүрэг 14, 15 дугаар хороондоо нарс, шинс мод тарилаа. Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна. Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд 8 дугаар хорооны гүнжийн нуурын эрэгт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан бол өнөөдөр 14, 15 дугаар хороонд байгуулж цаашид бусад хорооддоо энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Төсвийн хөрөнгөөр бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран 4-5 газарт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь иргэд цэвэр агаарт ном унших боломжийг бүрдүүлэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болох, цаашлаад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох юм.

Даварсан “МИН ТРАНС” компанитай хариуцлага тооцсон төрийн байгууллага буруутан болох уу?
Даварсан “МИН ТРАНС” компанитай хариуцлага тооцсон төрийн байгууллага буруутан болох уу?
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.