Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тарьсан модоо арчлаарай

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тарьсан модоо арчлаарайИрэх бямба гараг буюу аравдугаар сарын 14-ний өдөр Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр тохионо. Намрын мод тарилтын өдөрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ач холбогдол өгч, өндөр оролцоотой ажилладаг.

Бэлтгэл ажлын хүрээнд албан байгууллагуудаас ирсэн захиалгын дагуу мод тарилтын байршлаа сонгож, нүх ухах, хайрга чулууг нь зөөх, мод тарилтад шаардлагатай холимог хөрс бэлтгэх ажлыг хангаж байна.

Энэ жилийн намрын мод тарилтын хүрээнд монос, чацаргана, улиас, голт бор, үхрийн нүд, нарс гэсэн 6 төрлийн 500-аад ширхэг мод тарихаар төлөвлөөд байна. Намрын мод тарилт шинээр олон мод суулгахаас илүү өмнө нь тарьсан модоо арчлах ажилд анхаарал хандуулахыг иргэд, албан байгууллагуудад зөвлөж байна.

Өөрөөр хэлбэл цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэж хөрсийг сийрүүлэх, ойр орчмын шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах нь мод ургалтад чухал нөлөөтэй.

Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багаж хэрэгсэлтэйгээ ирж өөрсдийн тарьсан модоо арчлахыг уриалж байна.

230 сая тонн хүдрийн нөөцтэй ХАРМАГТАЙН ОРД-ыг нууцлах зорилго хэнийх вэ?
230 сая тонн хүдрийн нөөцтэй ХАРМАГТАЙН ОРД-ыг нууцлах зорилго хэнийх вэ?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА