Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг зөрчсөн иргэдэд хариуцлага тооцжээ

Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг зөрчсөн иргэдэд хариуцлага тооцжээСонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Баруунтурууны 6-86 тоотод оршин суугч Л.Энхтүвшин 09 сарын 27-ны шөнө 01 цагийн үед иргэн Н.Туяагийн 8 үхэр 4 тугал нийт 12 толгой үхрийг маршрутын бус замаар ачааны автомашинаар тээвэрлэн оруулж ирснийг иргэдийн мэдээллэснээр илрүүлсэн байна.

Энэ тухайд иргэн Л.Энхтүвшин “Өөрийн хамаатан Н.Туяаг хашаандаа өвөлжүүлэхээр малтай нь хөдөөнөөс авч ирсэн. Тээврийн товчоогоор биш 361-ын гармын орчимд байдаг нүхэн гарцаар гарч ирсэн. Гэхдээ малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон хугацаа дуусчихсан гэж бодсон” гэсэн юм.

Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон үед зөрчил гаргасан иргэн Н.Туяагийн оруулж ирсэн 12 толгой малыг мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, “Буян хөхий” мал эмнэлэг малд угаалга, үзлэг хийж мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 15 цагаас 22 цагийн хооронд 2 удаагийн рейсээр тээвэрлэж Төв аймгийн Аргалант сум руу гаргалаа.

Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ
Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА