Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ ТӨМӨР ЗАМЫН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД АНХААРЧ БАЙНА

 

     УБТЗ ТӨМӨР ЗАМЫН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД АНХААРЧ БАЙНА УБТЗ” ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ “амьд” полигоныг бий болгож чаджээ. Уг сургалтын “амьд” шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна. Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм.

        Өнөөдөр ТДС болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

“Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ
“Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.