Энэ мэдээ хуучирсан буюу 2013/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв (фото)

Монголын төрийг 44 жил тасралтгүй удирдсан  төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэн МАН, Цэдэнбалын академи, мөн түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад буурлууд цуглан хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай билээ. Цэцэг өргөх энэхүү ёслолд уламжлал ёсоор МАН болон МАХН-ын удирдлагууд, Цэдэнбал академийнхан, УИХ-ын гишүүд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ахмад буурлууд төрөл төрөгсөд нь хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Цэдэнбал агсан тусгаар тогтнолыг улс төрийн талаас төдийгүй эдийн засгийн талаар ч хангах бодлого явуулж байсан гэдгийг онцлон тэмдэглээд түүний үзэл санаа өдгөө ч МАН-аар дамжин хэрэгжиж буй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн улс орон, ард түмэн хойч ирээдүйгээ гэсэн түүний үзэл санааг МАН цаашдаа ч хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно хэмээн мэдэгдлээ.

Өчигдөр орой cогтуу жолооч зургаан машин мөргөжээ
Өчигдөр орой cогтуу жолооч зургаан машин мөргөжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА