Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2016 оны арьс ширний урамшуулал олгож эхэллээ

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.

АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:

Арьс, ширний урамшуулал 2013 он сүүлийн хагас 2014 он

 

эхний хагас

2014 он

 

сүүлийн хагас

2015 оны сүүлийн хагас НИЙТ
Урамшуулалд хамрагдсан малчны тоо 29811 3085 54535 45061 132,492
Арьс, ширний тоо Бод:

 

40620

Бог:

 

700297

Бод:

 

3806

Бог:

 

54184

Бод:

 

159654

Бог:

 

1854943

Бод:

 

168512

Бог:

 

2324359

5.3 сая
Урамшууллын дүн /төгрөг/ 2.7 тэрбум 219 сая 7.9 тэрбум 9.5 тэрбум 20.4 тэрбум
                   

 

Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.

НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:

Он Малчны тоо Ноосны хэмжээ /тн/ Мөнгөн дүн /тэрбум /
2011 32977 4924.9 9.8
2012 103162 14696.6 29.4
2013 117667 18307.3 36.6
2014 80619 16643.5 18.3
2015 79407 16897.0 19.3
2016 92885 20599.0 22.6
ДҮН 506717 92068.3 136.0

 

 

2000 төгрөгийн газнаас болж 20 ч хүрээгүй хүүхдүүд хорвоог орхисоор байх уу
2000 төгрөгийн газнаас болж 20 ч хүрээгүй хүүхдүүд хорвоог орхисоор байх уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.