Сонгуулийн үйл явц ёстой халуу шатаж эхэллээ. Өчигдөр АН-ынханы талаас баахан бужигнаан үүсгээд амжсан бол өнөөдөр МАХН-аас нэр дэвшиж байгаа С.Ганбаатарын талаар ёстой "тэсрэлт" болохоор бичлэг сошиал орчинд цацагдлаа.
Тодруулбал, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар нь МҮҮН-ын Солонгос эзэн гэгддэх БНСУ-ын иргэн Ван Суй гэгчээс их хэмжээний мөнгө буюу 50 сая воныг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар талархан хүлээн авч буй бичлэг юм. Энэ нь монгол мөнгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг юм. Ван Суй нь нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өөрийн биеэр очиж цаашид туслаж дэмжиж байхыг хүссэн бөгөөд баруун дөрвөн замд барьж буй барилгынхаа зарим асуудлуудыг шийдүүлэх хүсэлтэй байгаа ч илэрхийлж байна.
Энэ бол хаашаа ч хөдлөх аргагүй баримт юм. Тэр ч бүү хэл С.Ганбаатар нь МҮҮН-ийн Солонгос эзний мөнгийг талархан хүлээн авч байгаа нь бичигдэж үлджээ. Ингэснээр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуулиас эргүүлэн татах ч нөхцөл байдал үүсэхэд бэлэн болоод байна. Учир нь сонгуулийн тухай хуульд ийм байдлаар гадны иргэдээс хандив авахыг хатуу хориглосон байдаг билээ. Магадгүй энэ бичлэгийн дараа өрсөлдөөн албан ёсоор хоёр хүний хооронд л өрнөх өндөр магадлалтай боллоо.