Дэлхийд зартай алан хядагч, улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Монгол Улсад ирсэн нь тодорхой болжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Алтан булаг боомтоор Орос, АНУ-ын иргэн Марат Яковлевич Балагула гэгч этгээд нэвтэрчээ.
ОХУ-д төрсөн, ОХУ, АНУ, Украйн улсын харьяат тэрбээр хар тамхи, хүний наймаа, хүчин, цуврал аллагын хэргээр 15 жил ял эдэлж байжээ. ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд түүнийг “вор в законе” буюу “дархлагдсан хулгайч” хэмээн өргөмжилдөг.
Мөн Итали, АНУ, Испани, ОХУ-ын мафи, улс төр, бизнесийн бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгддөг. Мөн АНУ руу цагаачилж очоод оросын мафийн сүлжээг эхлэн байгуулсан нэгэн хэмээн үздэг. Америк дахь Оросын хамгийн том мафийн сүлжээг үүсгэж, толгойлж байжээ. Түүнийг 1980 онд хүн амины хэргээр АНУ-ын шүүхэээр шийтгэх гэж байсан боловч шүүх хурлаас 4 хоногийн өмнө зугтааж амжсан гэдэг.
Марат Яковлевич Балагула ОХУ-д 1980-аад оны эхэн үед мафийн сүлжээг үүсгэн байгуулж байсан этгээд. Үүгээрээ дамжуулан АНУ-ын улс төр, бизнест нөлөөгөө өргөжүүлж үндсэндээ АНУ-ын улс төр, бизнест хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байв. Марат Яковлевич Балагула жудо бөх сонирхдог төдийгүй ОХУ-ын жудогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Украйнд гарсан цуврал аллагын тухай “Домогт устгагч” нэртэй киног ОХУ хийж дэлхийд цацсан нь түүнийг ил болгосон юм.
Дэлхийд зартай алан хядагч, гэмт бүлэглэл, мафийн сүлжээний загалмайлсан эцэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай толгойлогч жижигхэн Монголыг зорьж ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Н.Цэцэг