Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх аян”-ын нээлт боллоо

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Иргэн танд зөвлөе” нээлттэй хаалганы өдөрлөг /2017.06.10 / хоёрдах өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж,  амжилттай өндөрлөв. Энэхүү өдөрлөгийн үеэр “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх аян”-ын нээлт боллоо. Тус аяныг нээж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх аян”-ын хүрээнд шилмэл мал амьтны үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд “Тайшир өргөө” ХХК Норвегийн сүүний улаан үхэр, махны эделбай үүлдрийн хонь, “Нүүдэлчин” ХХК  мах, сүүний монбеларид үүлдрийн үхэр, “Монгол Женетик сервис” ХХК махны суффолк үүлдрийн хонь зэргийг олон нийтэд танилцуулж оролцов.

Манай улс Дэлхийн сүүний өдрийг 6-р сарын 1-10-ны өдрүүдэд “Эрүүл Монгол хүн” уриан зохион байгууллаа. НҮБ –ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Кэрэши өнөөдөр  “Иргэн танд зөвлөе” өдөрлөгийн үеэр үг хэллээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, сүү боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран олон нийтийг хамарсан арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Нийгмийн хариуцлагатай Мон фреш, Витафит, Апу, Мон сүү, Үлэмж органик зэрэг үйлдвэрүүд сүүний хэрэглээг нэмэгдүүлж, сүүг өдөр тутам хэрэглэхийг олон нийтэд уриалав.

“Иргэн танд зөвлөе” нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Хүнс,  хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт  төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж, Мах сүүний анхдугаар аяны хүрээнд зах зээлийн үнээс хямдаар үйлдвэрлэгчид махны худалдааг зохион байгуулав.

ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хөх хотод зохион байгууллагдах “Монгол Хятадын экспо 2017” үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж, заавар зөвлөгөө өгсөн байна

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллав
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.