Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатарыг өрсөлдөгч гэж харахгүй байна

 Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө сонгуулийн сурталчилгааны нарийвчилсан хуультай болж, аль ч шатны сонгуулиар мөрдөгдөх болсон. Тиймээс хууль зөрчсөн нэр дэвшигчид хариуцлагаа хүлээдэг жишиг тогтоод удаж буй. 2012 оны сонгуульд “насанд хүрээгүй хүүхдээр сурталчилгаа хийлгэсэн” гэх үндэслэлээр УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг 1500-3000 хүний саналаар илүүрхэж байхад нэрийг нь татаж байсан гашуун сургамж бий. Мөнхүү энэ үндэслэлээр бэлэг тараасан нөхдөд ч хариуцлага үүрүүлж байсан. Харин МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Хүүхдийн баяр”-аар хүүхдүүдэд бэлэг тарааж, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь жинхэнэ хууль зөрчсөн асуудал болов. Энэхүү хууль зөрчсөн үйлдлээ “Би УИХ-ын гишүүн байсныхаа хувьд” хэмээн тайлбарласан. Уг нь хуулийн дагуу зургадугаар сарын 5-нд буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажил орон даяар эхэлж байна. Гэтэл С.Ганбаатарыг ийнхүү хууль зөрчсөн байхад хууль хяналтынхан ч тоохгүй байна, өрсөлдөгчид нь ч тоохгүй байна. Эндээс харвал, МАН, АН-аас нэр дэвшигчид С.Ганбаатарыг өрсөлдөгч гэж харахгүй байгаа бололтой.

Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна
Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна
 
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.