Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 1000 залуус чууллаа

Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 1000 залуусын чуулга уулзалт дүүргийн амралт цогцолборт 06 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд боллоо. Дүүргийн 32 хорооны төлөөлөл болсон 1000 залуу хоёр өдрийг инээд хөөр, дуу хуураар дүүрэн өнгөрүүллээ.

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон эрхэм төрийн түшээд болох Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Гарамжав, Б.Ундармаа, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхбаатар болон нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид залууст хүндэтгэл үзүүлэн арга хэмжээнд оролцлоо. Тэд залуучуудтай санал солилцож, хоёр өдрийг хамт өнгөрүүлсэн юм.

“Хамтдаа тод гэрэлтье”’ уриан дор зохион байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн 1000 залуусын цугларалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ “Улс орон, нийгмийн хөгжлийн хамгийн гол хөшүүрэг, түүчээ нь залуучууд байдаг. Тиймээс та бүгдийн дуу хоолой, эв нэгдэл Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч нь юм шүү. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1000 залуучуудтай хамт нийслэл хотынхоо ирээдүйн бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө дуу хоолой, үзэл бодол, үйлсээ нэгтгэж байна. Энэ арга хэмжээг зохин байгуулсан Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хамт олонд чин сэтгэлийн талархлыг өргөн дэвшүүлье. Залуу хүн эрчтэй хүчтэй, эв нэгдэлтэй, урам зоригтой, өмнөө тавьсан зорилготой байх хэрэгтэй. Залуусынхаа дэмжлэгээр төрийн түшээ болсондоо талархал илэрхийлье. Залуус руугаа чиглэсэн олон ажил хэрэгжүүлэх болно.” гэлээ.

Энэ жил Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны 20 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд ажил хөдөлмөр, авьяас билгээрээ хамт олноо хошуучилсан олон шилдэг залуусыг НАМЗХ-ны хүндтэй шагналуудаар шагнаж урамшууллаа. Шагналын хур, инээд хөөр, санал санаачилга, уралдаан тэмцээн, рок попын оддын тоглолтоор дүүрэн 2 өдрийг үеийнхэнтэйгээ өнгөрүүлсэн залуус сэтгэл өөдрөг байгаагаа хэлж байна.

БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН АСУУДЛЫГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЯЛДУУЛАХААР МАН, МНН ХАМТРАН АЖИЛЛАНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.