Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, боловсролын асуудалд МАН-ын зүгээс үргэлж анхаарсаар ирсэн. Харин өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул “Биднийг өнөөдөр хүлээн авч хамтран ажиллах болсонд баяртай байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид биднийг хүлээн авч байгаагүй. Анх удаагаа биднийг сонсож байгаа нь МАН болж байна. Манай байгууллага Монголын хамгийн анхны гишүүнчлэлтэй байгууллага. НҮБ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд албан ёсны гишүүнчлэлтэй байгууллага билээ. МАН бидэнтэй хамтран ажиллахаар болсонд маш их баяртай байна” гэлээ.
“Сонсголгүй иргэдийн хувьд мэдээлэл авах хүндрэлтэй байдаг. Ялангуяа сонгууль болох гэж байхад бид үнэн зөв мэдээлэл авч байж сонгох эрхээ эдлэх боломжтой. Энэ бүх боломжийг нээж өгч байгаа МАН-ын удирдлагуудад баярлалаа. Өнөөдөр Монгол улсад 13 мянган сонгуулийн насны сонсголгүй иргэн бий. Эдгээр иргэдэд сонгох эрхийг нь хангуулахад анхаарч ажиллаж байгаад тань баяртай байна” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хамтын ажиллагаа урт хуггацаанд үр өгөөжөө өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.