Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд жил бүр бяцхан хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. Энэ жил 32 хорооны 2200 гаруй хүүхдийг АСА циркэд хүлээн авч Шилдэг өнгө продакшны жүжигчилсэн тоглолт үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Дүүрэг нийт 105,000 гаруй хүүхэдтэй бөгөөд үүнээс 44,000 гаруй хүүхэд сургуульд, 21,000 мянга гаруй нь цэцэрлэгт хамрагддаг юм.
Хүүхдийн баярын арга хэмжээнд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Гарамжав, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Нийгмийн салбарын төслийн удирдагч Л.Оргил, Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг болон бусад албаны хүмүүс оролцож дүүргийн хүүхдүүддээ хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дүүргийн хүүхдийн баярыг 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх зэрэг шинэ санаачлага гарган ажиллаж байна.