Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БСШУ-ны сайдыг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

БСШУ-ны сайдыг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуцлага алдсан сайд нартаа хатуухан хариуцлага тооцож эхэлсэн. Тэрбээр өчигдөр БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах саналаа МАН-ын бүлэгт өргөн барьсан юм. Түүний гаргасан саналыг МАН-ын бүлэг хэлэлцэж, огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан. Улмаар уг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-д өргөн барьсан юм. 

Тэгвэл БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан өнөөдөр хуралдах юм. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУ-ны сайдыг огцруулах санал гаргасан үндэслэл нь албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэж үзсэн байдаг. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон Элсэлтийн Ерөнхий шалгалтын үеэр математикийн хариу 49 дүгээр сургуулиас задарсан юм. Иймд хариуцлага алдсан сайдаа огцруулах санал гаргасан билээ. 

Дашрамд сануулахад, БСШУЯ нь одоогоор дэд сайдгүй байгаа. Учир нь тус яамны дэд сайд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон юм. 

Цасангоо ба долоон одой
Цасангоо ба долоон одой
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.