Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр л байна, даанч ...

Нэг үеэ бодвол Монголд үндэсний үйлдвэрлэл илт сэргэчихлээ. Оймсоо ч үйлдвэрлэж чадахгүй урд, хойноос зөөдөг байсан цаг ард хоцорч бараг л хүссэн бүхнээ эх орондоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Энэ нь сайшаалтай хэрэг. Арьсан цүнх, гутал, ноолууран цамц, кашмеран пальто, дээл, гоёл чимэглэлүүд гээд сайхан сайхан нэртэй брэндүүд гаргадаг болж. Зарим нь бүр дэлхийд ч байр сууриа эзлээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь манай улсад нэн тустай.  Тиймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэхэд цааргалах зүйл байхгүй. Гэвч зарим нь чанарын шаардлага хангахгүй, хангах нэг нь “тэнгэрт хадчихсан үнэтэй байгаа нь нууц биш.

Хамгийн энгийн жишээ дурьдахад, манай үндэсний хамгийн шилдэг “Говь кашмер“, “Гоёо кашмер”-иудын үнэ эдийн засгийн хямралтай энэ үед арай ядан хоногийн хоолоо залгуулж байгаа борчуудад хүртээлгүй мэт. Говь кашмерийн нэг шааль \\хүзүү, толгойны хөнгөн алчуур\\ л гэхэд 248,000 төгрөгийн үнэтэй. Энэ нь төсвийн цалинтай хүмүүсийн цалингийн тал хувь нь л гэсэн үг. Сүүлийн үед тренд болоод эхлэл бренд гэхэд л ганцхан майк 60 мянган төгрөгийн үнэтэй байх жишээний. Гэтэл гадуур урдаас орж ирсэн тэрнээс загварлаг майкнууд 15-20 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Ийм байхад хэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм вэ.

Мөн үндэсний үйлдвэрлэгчид тэр бүр импортын бараатай өрсөлдөхүйц төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа нь нууц биш. Хэрэглэгчид эцсийн дүнг тавина. Чанартай, сайн, боломжийн үнэтэй байвал иргэд хүссэн хүсээгүй дотоодын үйлдвэрийнхээ л бүтээгдэхүүнийг авна шүү дээ. Гэтэл өөрсдөө чанартай, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж төдийлөн чаддаггүй. Дээрээс нь тэнгэрт хадсан үнэ хэлдэг хэрнээ төр засаг дэмжихгүй байна гэж гомдоллодог нь утгагүй.

Манай Монголчууд уг нь их л эх оронч хүмүүс. Гэхдээ би эх оронч гээд сарын цалингаараа хоёр ороолт аваад хоосон хонолтой биш дээ. Ингээд бодохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь энгийн иргэд бидэнд дэндүү хүртээлгүй мэт.

Бид энэ талаар иргэдийн байр суурийг сонссон юм.

БЗД-ийн иргэн Б.Ууганбаяр:

-Би үндэсний үйлдвэрлэл гэж яг юуг хэлээд байгааг ойлгодоггүй юм. Миний бодлоор монгол хонины ноосоороо даавуу үйлдвэрлээд, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл сая үндэсний үйлдвэрлэл гэж бодох юм. Гэтэл өнөөдөр урд хөршид үйлдвэрлэсэн давуугаар монгол, хятад хоёр оёдолчин хүүхэн нэг загварын, адилхан хэмжээтэй гонж оёжээ. Манайх нь үндэсний үйлдвэрлэл гээд 100.000 төгрөг, хужаагийнх 60.000 төгрөгөөр зарагддаг. Ийм байхад яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм бэ?

БЗД-ийн иргэн н.Алтанцэцэг:

-Үндэсний үйлдвэрлэлээ амьхандаа л дэмжихийг хичээдэг. Гэхдээ хэтэрхий их үнэтэй болохоор санасанаар болдоггүй. Нэгдүгээрт ховор, хоёрдугаарт үнэтэй байдаг. Үнээ буулгаад хүн болгонд хүртээмжтэй болговол дэмжихэд бэлэн байна.

 

 

Налайх дүүргийн иргэн Э.Уранчимэг:

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Аливаа юм авахдаа аль болох л эх орондоо үйлдвэрлэсэн. Чанартайг нь олоод авчих юмсан гэж хайдаг. Тэр болгон олдоод байдаггүй ч олдсоныг нь бол баярлаад л авдаг.

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.