Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жемборийн бүртгэл дуусахад 28 хоног үлдлээ

Та энэ зун хүүхдээ хэрхэн амраах гэж байна вэ?

Энэ зун Монголд болох хамгийн том хүүхдийн арга хэмжээ Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборид (майхант цугларалт) хүүхдээ бүртгүүлсэн үү?

7-р сарын 27-ноос 8-р сарын 02-ны хооронд 7 шөнө 6 өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох арга хэмжээнд 1 хүүхдийн оролцох төлбөр 250,000 төгрөг.

Ази, Европ, Австрали, Америк тивийн 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй скаут оролцох энэ арга хэмжээний 7-10 насны хүүхдийн бүртгэл 5 сарын 1-нд дууссан бөгөөд 11-17 насны хүүхдүүдийн бүртгэл 6-р сарын 15-нд дуусах гэж байна.

Та Монголын Скаутын Холбооны 11-324171, 88024353, 99960606 утсуудаар холбогдож өөрийн аймаг, дүүргийн зохион байгуулагчтай холбогдоорой.

Нээлт, хаалтын сүрлэг арга хэмжээ болон олон улсын өдөрлөгийн арга хэмжээ улс орон даяар ТВ-ээр шууд дамжуулагдана.

Таны хүүхэд 10 хүүхэдтэй салааны гишүүн болж, салаа бүр нэг багшаар удирдуулан энэ арга хэмжээнд оролцоно. Салаагаараа хоолоо хийж идэж, салаагаараа бүхий л арга хэмжээнд оролцон үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулан үзэх, шинэ найз нөхөдтэй болох, шинэ зүйлсийг сурч мэдэх, шинэ хүсэл тэмүүлэлтэй болоход нь хүүхэддээ туслаарай.

Салаа бүр төрөл бүрийн саадыг хамтдаа даван туулах “Адал явдал эндээс эхлэнэ”, хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаад байгаа асуудлуудыг зөвөөр тайлбарлаж, ухаалгаар шийдэх боломжуудыг олгосон “Илүү сайхан дэлхийг бүтээцгээе”, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг танин мэдэх, туршин үзэх боломжтой “Музейд өнгөрүүлсэн шөнө”, 110 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний түүх, агуулгыг танин мэдэх, скаут хүүхдүүдийн эзэмших ёстой зарим дадал, чадваруудыг сурах “Браунси арал” гэсэн 4 том үйл ажиллагааны цогцолбор төвүүдээр зочилж шинэ мэдлэг, мэдээлэл, дадал, чадвар олж авах болно.

Энэхүү арга хэмжээг амжилттай, олон улсын стандартын хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайдын 052 тоот захирамжаар ЗГ-ын ажлын хэсэг, Нийслэлийн засаг даргын А/166 тоот захирамжаар нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан хамтран ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар албан ёсоор зочилно.

Түүнээс гадна бүх аймаг, нийслэл, дүүргийн ИХ-ын дарга, Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нар ч албан ёсоор уригдаад байгаа бөгөөд аймаг, дүүрэг бүр ажлын хэсгээ байгуулж өөрийн орон нутгаас Жемборид оролцох баг, хамт олноо дэмжин ажиллаж байна.

100 жилд нэг болох хүүхэд, залуучуудын гайхамшигтай сайхан арга хэмжээнд хүүхэд, дүү нараа заавал оролцуулж, амжиж бүртгүүлээрэй.

Монголын Скаутын Холбоо

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ
Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.