Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван аймагт цаг уурт зориудаар нөлөөлөх 20 гаруй пуужин хаясан байгаа гэв

Таван аймагт цаг уурт зориудаар нөлөөлөх 20 гаруй пуужин хаясан байгаа гэвХаврын тариалалтын ажил аль хэдийнэ эхэлсэн байна. Энэ жил хөрсний чийг багатай хур тунадас муутай жил болж магадгүй, газар тариалангийн бүс нутгаар гандуу байх магадлалтай гэсэн прогноз гарсан байна.Тиймдээ ч хуурайшилт ихтэй гандуу газрын цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эхлүүлжээ.

Зуны эхэн сар гарахад хэдхэн хоног дутуу энэ үед хаврын хавсарга шороо тавьсаар байгаад бороо орох үүлээ хөөчихөөд байна гэдгийг ч ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн удаатай. Тэгвэл энэ жил нийт нутгаар хур бороо хэр хэмжээнд орох, цаг агаарт зориудаар нөлөөлөн хур тунадас оруулах ажил хэрхэн явагдаж байгаа талаар Улсын сүлжээ, уур амьсгалын хэлтсийн дарга Ч.Пунцагдорж “Говийн болон тал хээрийн нутгаар хуурайшилт ихтэй байна.

Хэд хэдэн газарт зориудаар нөлөөлж пуужин харвасан байгаа. Өөрөөр хэлбэл, пуужин харвах, цаг агаарт нөлөөлөх ажил эхэлчихсэн байна. Одоогийн байдлаар таван аймагт 20 гаруй пуужин хаячихаад байна. Бид энэ оны эхэн үеэс 1000 пуужинтай байсан.

Саяхан Засгийн газар болон салбар яам нь пуужингийн нөөцийг нэмэгдүүллээ. Тэгэхээр нөөц хангалттай байгаа” гэв.

Дайны жилүүдэд бэлтгэгдсэн анхны сувилагч
Дайны жилүүдэд бэлтгэгдсэн анхны сувилагч
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.