Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Мегастарс\“, \“Женко\“ клубийн багууд тэргүүлэв

“Мехико-1968” олимпийн наадмын мөнгө, “Дели-1967” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ гурван өдрийн турш (IV.25-27) “Буянт-Ухаа” спортын ордонд болж өнөөдөр өндөрлөлөө. МЧБХ, “Хакүхо” сан хамтран зохион байгуулсан тус тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жин болон багийн тэмцээнд өрсөлдсөн юм. Өнөөдөр багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөв.
Хөвгүүдийн ангилалд “А” хэсэгт Өвөрхангай. Увс, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, ТСБТСДуС, “В” хэсэгт “Мегастарс” клуб, “Аварга” дунд сургууль, Төв, Баянхонгор аймаг өрсөлдсөнөөс спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб түрүүлж, Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг удаалж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг гуравдугаар байрт орлоо. Охидын ангилалд “А” хэсэгт “Женко” клуб, “Алдар” спорт хороо, Сэлэнгэ, Баянхонгор аймаг, “В” хэсэгт Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймаг, Чингэлтэй дүүргийн баг өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб аваргалж, П.Чулуунбаатар дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг аман хүзүүдэж, С.Мөнхдуулдах дасгалжуулагч Баянхонгор аймгийн охид гуравдугаар байрыг эзлэв.

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК төрийн албан хаагчдыг ”хахуульджээ”
“Эрдэнэс-Таван толгой” ХК төрийн албан хаагчдыг ”хахуульджээ”
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.