Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Намууд нэр дэвшигчдээ ирэх тавдугаар сар гэхэд тодруулж дуусах юм. Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмүүд тодорсоор байна. Одоогоор Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Баабар, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Л.Болд нар албан ёсоор илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр Baabar.mn-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэдгээ зарласан байна. Энэ талаар “Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ” гэжээ.