Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БӨХИЙН ЗААЛ”-ны шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

“БӨХИЙН ЗААЛ”-ны шав тавих ёслолын үйл ажиллагаа боллооМонгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санаачилгаар Монгол, Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа “БӨХИЙН ЗААЛ”-ны шав тавих ёслолын үйл ажиллагаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, БСШУСЯ Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Монгол-Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн ерөнхийлөгч чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамсүрэн, Монгол-Японы бөх хөгжүүлэх “МJ” нийгэмлэгийн захирал Д.Дашжамц, “Макс” группын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Гүйцэтгэгч “Боорчи” ХХК-ний захирал н.Нямжав, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Биеийн Тамир Спорт Хорооны дарга Ц.Ганхүү, Жүдо бөхийн МУГТ Д.Сумъяа, Д.Амартүвшин, Канад улсын Чөлөөт бөхийн тамирчин, олимпын 2 удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт TONYA VERBEEK нар болон бусад төлөөлөгчид оролцлоо. Бөхийн заалыг 09 дүгээр сарын 15-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллагаас хэллээ.

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй
Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.