Манай сайт МАН-ын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтуудыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад дэд бүтцийн салбарт хийгдэх зарим томоохон бүтээн байгуулалтуудыг онцолж байна.
Эдийн засгийн макро түвшний өсөлтийг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэд бүтцийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд чухал үүрэгтэй. Ж.Эрдэнбатын Засгийн газар 2020 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө дэд бүтцийн салбарт ямар бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөж байгаатай танилцана уу.
Барилга, хот байгуулалтын чиглэлээр:
-Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ.
-Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
-Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх бодлого баримтална.
-Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг бүрдүүлнэ.
-Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ
-Улаанбаатар хотын орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг дуусгана.
Эрчим хүчний салбарын чиглэлээр:
-Улаанбаатарын III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, станцын цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөнө.
-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэн
-Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануур дэд станцыг өргөтгөх төсөл
-Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
-Гурвантэс сумын Нарийнсухайтын 270 МВт-ын цахилгаан станц барих төсөл
- Шивээ-Овоо, Тэвшийн говь болон бусад нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг эхлүүлнэ.
-Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төслийн энэ онд дуусгана
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төслүүдийг энэ жилэ эхлэхээр төлөвлөж буй.
Зам тээврийн салбарын чиглэлээр:
-Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлнэ.
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөлтийн төв байгуулж, дэд бүтцийн чиглэлээр урьдчилан тохиролцсон төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж, зарим ажлыг эхлүүлнэ.
- Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана.
-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг өргөтгөн барьж дөрвөн урсгалтай болгож, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамыг шинээр барина.
-Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор гүүрэн гарцуудыг шинээр байгуулан, тусгай замын автобус /BRT/-ыг нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлнэ.
-Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл
-Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,
-“Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам. Энэ онп Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана.
-Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төслийг эхлүүлнэ
-Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл
-Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто замын төсөл
-Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “Богд Хан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
-“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Үндэсний болон олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлж, “Хөшиг”-ийн хөндийд холимог тээвэр ложистикийн төв байгуулна.
- БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт боомт бүсэд тээвэр ложистикийн төвийг байгуулна
-Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ.
-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл
-Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам төсөл
- Сонгиносум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл
П.Нэргүй