Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүгээр л инээмсэглэ” цомгийн баяр боллоо

 

Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө

Зүгээр л инээмсэглэ” цомгийн баяр боллоо-“Зүгээр л инээмсэглэ” цомгийн баяр боллоо-

Нийтийн дууны эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг Э.Чулуунчимэг бие даасан уран бүтээлийн 3 дахь цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ удаа найман настай балчираас 80 настай буурал хүртэл аялаж, даган дуулж буй “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа цомгоо нэрийджээ. Хүүхэд байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр оюутан ахуй цагтаа “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаж байсан бол 2016 онд “Сэтгэлийн зурвас” хэмээх хайрын дууны цомог өлгийдсөн. Уран бүтээл төрөх нь хүүхдээс ялгаагүй хэмээн урлагийнхан ярьдаг. Тэгвэл түүний уран бүтээлийн 3 дахь хүүхдийг фэнүүд нь хамтдаа өлгийдөж Hi-Fi CD shop-д хайртай дотны дуучинтайгаа цомгийн баярыг нь тэмдэглэлээ. 5 сарын 2-нд төрсөн өдрөө үзэгч түмэнтэйгээ тэмдэглэх гэж буй дуучин бүсгүй өнөөдөр тун ч эрч хүчтэй харагдаж байлаа. Түүний “Зүгээр л инээмсэглэ” цомогт төрөл бүрийн сэдэвтэй уран бүтээлүүд багтсан бөгөөд амьдралын өөр нэгэн өнгө гэрлийг сонсогчдод мэдрүүлэхийг зорьжээ.  Чамд чам шиг дурлахсан, Дээшээ морил, Сэтгэлийн зурвас, Бусдын зүрх зэрэг сонсогчдоос өндөр үнэлгээ авч буй дуунууд шинэ цомогт нь багтжээ. Мөн охид бүсгүйчүүдийн аялан, сонсох дуртай болсон “Зүгээр л инээмсэглэ” дуу понаграммтайгаа багтсан тул та өөрөө ч дуулах боломжтой юм байна.

 

Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа!
Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.