Автомашин импортлогчид Сангийн сайд, УИХ-ыг гаргасан хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж, 8000 гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулж албан бичиг илгээжээ. Автомашины татварыг огцом нэмсэн нь олон асуудал дагуулна иргэд хохирно гэдгийг тэд онцоллоо. Мөн энэхүү шийдвэр гарсанаар хамгийн доод талын машин 15 сая төгрөг болно. Шийдвэрээ эргэн харахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Автомашин импортлогчид “2004-2006 оны приус 20 маркийн авто машин дээр таван сая төгрөгийн татвар нэмэгдсэн байна. Өмнө нь автомашин имфортлогчид татвар төлөхгүй биш цаг хугацаанд нь төлөх ёстой татвараа төлдөг байсан. Дунджаар арван саяын машинд 1,5 сая төгрөгийн татвар төлдөг байсан юм. Дээрээс нь одоо таван сая төгрөгийн татвар төлөх болж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 2004-2007 хүртлэх хамгийн бага үнэтэй зарагдах ёстой приус машин 15 орчим сая төгрөгөөр зарагдахаар болж огцом өсч байна. Ингэхээр 6-9 сая төгрөгийн автомашиныг лизэнгээр авч байгаа иргэд 15 сая төгрөгийн машин худалдах авах боломжгүй болно” гэлээ. Энэхүү шийдвэрийг өнгөц харахад хэдэн автомашин имфортлогчдын эрх ашиг зөрчигдөж буй мэт боловч дийлэнх иргэдийн хэрэглээ рүү халдсан шийдвэр гэдгийг онцлов.
“Автомашины үнэ доод тал нь 15 сая болно”
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.