С.УЯНГА
Хаврын чуулганы хамгийн эхний буюу нэн чухал асуудал 2017 оны төсвийн тодотгол байлаа. Чуулганы нээлтэдирснийг эс тооцвол гишүүд ажлынхаа анхны өдөр ангийнхаа ирцийг 52.6 хувиар бүрдүүлэв. Ирц чамлалттай чхэдэн сар ажин түжин байсан гишүүд чуулганы танхимыг өчигдөр “амь орууллаа”. Хурал 10:15 цагт эхэлж 2017 онытөсвийн тодотголыг Сангийн сайд танилцуулсан юм. Үдээс өмнө, хойно бүтэн өдөр дамнан хуралдсан чуулганыхуралдааны үеэр эзгүй гишүүдээс бусад нь бүгд үг хэлж, саналаа уралдуулав. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыгтойрсон хариулт нэхсэн асуултууд хөвөрсөн юм. Хэдийгээр үг хэлээгүй гишүүн үлдээгүй ч олонх нь төсвийнтодотголыг зарчмын хувьд дэмжиж, засч залруулах зүйл дээр хамтран ажиллахаар болов.
Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийн үеэр татвар, хүүхдийн мөнгө, өр зээлийн асуудлыгихэвчлэн хөндөв. Хуулийн төслийг дагалдуулан нийт найман төсөл, Их Хурлын гурван тогтоолын төслийгболовсруулсан байна. Төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатайзорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлыначааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлынүр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголынтөсөлд тусгасан. Мөн долоон төрлийн татварыг нэмэх, нийгмийн халамжийн төрлийг нэгтгэж, зорилтот бүлэгтчиглүүлж үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Хуулийн төслийн талаархгишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.
С.Эрдэнэ:
-Төслийг бүхэлд нь эсэргүүцэж байна. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар иххэмжээний зээл босгох, түүнийгээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нуруун дээр үүрүүлэх маш олон татварыг нэмж гоё сайхан үгээр халхавчилсан байна. Төр эхлээдтансаглалаа танаж, илүү орон тоогоо цомхотгох ёстой ч дэд сайд, агентлагийн орлогч нараас эхлээд сул орон тооих байна. МАН-ын өр барагдуулна, цалин нэмнэ, зээл тавихгүй, татвар нэмэхгүй гэсэн амлалт хаачив. Өнгөрсөндөрвөн жил төсөв санхүүгийн гол бодлогын албан тушаал дээр Ж.Эрдэнэбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар байсан.
Б.Чойжилсүрэн:
-Гаднаас авах зээлийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна. Хэнэдийн засгийг хэзээ хямраасан талаар сүүлийн жил гаруй ярилаа. Тиймээс эдийн засгаа аврахад хамтарчажиллая. Улс төржихөө больё. Татвар нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Танай Засгийн газрын үедтөсөвт суулгалгүй зарцуулсан 2.3 их наяд төгрөгийг нэмж тусгахад алдагдал 18 хувьтай байсан. Үүнийг огцомбууруулахгүйгээр ярьж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн албан хаагчдыг олноор нь ажилгүйболгохгүй байх үүднээс валютын сантай тохирсон. Тэтгэвэрт гарсан албан хаагчдын оронд нөхөн томилгоохийхгүй. АН-ын үеийн төрийн данхар бодлогыг хумьж агшаахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Валютын сангийнхан манай улсын нөхцөл байдалд тааруулж ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй хэд дахин иржэргэлзэж тээнэгэлзсэнээс удлаа. АН-ынхан МАН-ыг хамтарсан Засгийн газарт орж ажиллаач гэсэн мөртлөөнайман сарын дараа болиоч гэсэн. Тэр үед хамтарч яваад төсвийн сахилга баттай байсан бол өнөөгийн хямралдорохгүй байсан. Долоон төрлийн татвараас аж ахуйн нэгжтэй хамааралтай Тэтгэврийн даатгалын шимтгэлийннэмэгдүүлэх ганцхан зүйл бий. 5.5 тэрбум ам.долларын хагасаар АН-ын тавьсан өрийн хугацааг сунгаж байна. 1.5 сая төгрөгөөс дээш цалинд ногдуулах Хувь хүний орлогын албан татварыг таван хувиар нэмнэ. Одоо 10 хувьбайгаа, үүн дээр таван хувь нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. 5.5 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаатай авчашиглана. 2.4 тэрбум ам.долларыг Монголбанкны своп хэлцлийн хугацааг сунгахад, 1.6 тэрбум ам.долларыгтөсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, 1.5 тэрбум ам.долларыг ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна. С.Эрдэнэ хариуцаж байсан нийгмийн хамгааллын салбараа дампууруулсан.
Д.Сарангэрэл:
-Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа ч бидний гаргах гэж байгаа шийдвэрийн ард иргэд илүү их чардайжбайгааг бодох ёстой. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнөөсөө хасагдаж байгаа 20 хувьд Засгийн газар хэрхэнхандах вэ. 2037 онд эмэгтэй хүн 65 нас, 2027 онд эрэгтэй хүн 65 нас хүрч тэтгэвэрт гарахаар байгааг олон нийтбуруу ойлгож байна.
Б.Чойжилсүрэн:
-Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Төрийн сан 2014 онд 297 тэрбум, 2016 онд 478.1 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авсан. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол ирэх онд 677.7 тэрбум, 2020 онд 807 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгөх юм. Ийм алдагдалтай байгаа учраас арга хэмжээ авах хэрэгтэйболсон. Тэтгэврийн сангаас бусад хөгжлийн асуудал ярихгүй болох нь. Валютын сангийн болзлын дагуу хүүхдийнмөнгө, талоныг зорилтот бүлгийн 40 хувьд олгохоор болсон. Хэмнэгдэж байгаа мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй.
Г.Занданшатар:
-Өмнөх Засгийн үед тавьсан өр, сахилгын хариуцлага яригдаж таарна. Ээлжит бус чуулган хуралдуулсан бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, валютын сангийн хөтөлбөрийг батлах асуудал нааштай яригдах байсан юмбишүү.Төрийн өмчийн хувьчлал яагаад удаад байна вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэдгээ хэлсэн. Тус газраас тавьж байгаа шаардлагын хүрээнд ард түмэн, аж ахуйн нэгжийн ачааллыг бага ч гэсэн бууруулах хэлэлцээр хийж байсан учраас ээлжит бус чуулганыгзарлаагүй. Эдийн засаг хүнд цаг үед хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулчихмааргүй байна. Эдийнзасаг сайжирвал бодит үнээр нь борлуулах