АН-ын шат шатны дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд буюу ням гаригт болно. Энэ удаагийн хурлаар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, мөн аймаг, нийслэл, дүүргийн намын хороодын дарга, гишүүдийг нийт гишүүдийнхээ санал хураалтаар сонгох юм.
Сонгуульд өрсөлдөгчид энэ сарын 31-ныг дуустал тойрогтоо ажиллаж, сурталчилгаагаа хийж байгаа аж.
Энэ удаагийн сонгуульд нийт 565 нэр дэвшигч өрсөлдөнө. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх юм. Харин Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж, Д.Баттулга нар өрсөлдөж байна.
Ардчилсан намын дотоод сонгуульд 152800 гишүүн саналаа өгнө.